Х.Нямбаатар: Алдаагаа зөвшөөрч, залруулга гаргаагүй тохиолдолд Эрүүгийн механизм ажиллана

Хууль зүй дотоод хэргийн яамнаас Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар албан ёсны сайт  дээрээ олон нийтийн санал авч байгаа. Эрүүгийн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтөд дурдсанаар “Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдаж гутаах, эсхүл олон нийтийг төөрөгдүүлэх, эсхүл айдаст автуулах зорилгоор хортой, илтэд худал мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгсэл, эсхүл олон нийтийн мэдээллийн сүлжээний хэрэгсэл ашиглан тараасан, эсхүл илтэд худал мэдээлэл болохыг мэдсээр байж түгээсэн бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорих цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх эсхүл 1-6 сар хүртэл хугацаагаар хорино” гэжээ. 

Иймээс Эрүүгийн хуулийн 13.14 дэх заалттай холбоотой нэмэлт өөрчлөлтийн асуудлаар МСНЭ болон бусад мэргэжлийн холбоод, сэтгүүлчдийн төлөөлөл ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатартай уулзаж шаардлага хүргүүлсэн байна. Энэ үеэр ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар энэ хуулийн төслийг өргөн бариагүй учраас ямар ч шаардлага биелүүлэхгүй гэдгээ мэдэгдлээ. 

Мөн тэрбээр "Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийг нэн яаралтай хэлэлцүүлэхээр ХЗДХЯ ажиллж байна. Бүх хэвлэн нийтлэгчдийн эрх ашгийг хамгаалсан хууль байх ёстой.  Энэ хуулиар Хэвлэлийн зөвлөл гэсэн бие даасан байгууллага ажиллана.  Хэвлэлийн зөвлөл бусдын нэр төр, алдар хүндийг гутаан доромжилсонтой холбоотой бүх гомдлыг шийднэ. Тухайн редакц болон хэвлэн нийтлэгчийн залруулга гаргахыг шаардсан шийдвэр гаргана. Энэ шийдвэрийг биелүүлээгүй тохиолдолд Эрүүгийн хуулд заасан эрүүгийн хариуцлага хүлээнэ. Алдаа оноотой мэдээллээ хүлээн зөвшөөрөөд залруулга гаргавал асуудал дуусгавар болно. Алдаагаа зөвшөөрч, залруулга гаргаагүй тохиолдолд Эрүүгийн механизм ажиллана. 

Хэвлэл мэдээллийн байгууллага гэдэгт зөвхөн редакцтай байгууллагыг томьёолох нь явцуу юм. Өнөөдөр хүн бүр блог хөтөлдөг, фэйж хөтөлдөг, фэйсбүүк твиттер хэрэглэгч болсон. Энэ хүмүүсийг бүгдийг хэвлэл мэдээллийн байгууллагын эгнээнд нэгдэж оръё гэсэн хүсэлтийг нь хүлээж авч, өргөтгөсөн хурлаас Хэвлэлийн зөвлөлийг байгуулдаг байх эрх зүйн зохицуулалтыг оруулахаар ажиллаж байна” гэлээ.


О.ОНОН
Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  •  2020-12-17 11:55:35
    Сэтгүүлчид бас тэнэг байсаар байна.
    172.69.252.135
    Мэдэгдсэн Хариулах
  • Zo 2020-12-15 20:45:08
    Ziv zuv mergejlee bizness bolgoson humuus anhaarH heregtei
    172.69.252.151
    Мэдэгдсэн Хариулах
  • Ин 2020-12-15 12:28:45
    11 цагийн шуурхай мэдээний дараа сэтгүүлчдийн асуултыг харахад мэдлэг. хандлага бишээ. Нэг л шүүмж. хов хөөсөн юм л асууж бгаа харагдана.
    172.69.252.135
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2020-12-15 01:55:03
    Хэдэн жилийн өмнө нэг эмэгтэйг ДОХ той гэж бичсэнээс нөхрийн хардла ганд орж алуулсан хүүхдүүд нь өнчирч үлдсэн санагдана ийм тохиолдолд арга хэмжээ байх ёсто...
    172.69.252.141
    Мэдэгдсэн Хариулах
  • Bat 2020-12-15 01:05:59
    FB дээр бодлоо бичихээр ял авчихдаг улс дэлхийд бна уу.Гүтгэлэг худал гэдгийг нь манай дүүргийн мөрдөгч Бат.прокурор Дорж. Шүүгч Цэцгээ гурав олж тогтоох уу.
    172.69.252.133
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2020-12-14 20:08:06
    unen l yum bichine biz yundaa sandraad eserguutseed bgan boloo
    162.158.166.166
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2020-12-14 13:55:19
    Сэтгүүлчид минь загаснаас туршлага сайн судлах хэрэгтэй болждээ
    172.69.252.133
    Мэдэгдсэн Хариулах
  • Zuv 2020-12-14 10:49:16
    Gutgej doromjilood, hudlaa zorilgotoi medeelel beltgedeg setguulch nart yg tohirno..
    172.69.252.137
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2020-12-14 05:51:40
    Бид одоо хөрөнгөлөг бүлэгтэй болсон тэгэхлээр татвар төлөгчдийн хяналтын хуультай болж төсөвт эзэн нь хяналт тавих үеэ энэ л бидний хөгжлийн гарц
    162.158.166.146
    Мэдэгдсэн Хариулах
  • ХУУЛЬЧ  2020-12-14 03:46:45
    ЗӨВ ШҮҮ ,,СОНГУУЛЬ ОЙРОХ ТУСАМ ГҮТГЭЛЭГ ,ДОРОМЖЛОЛ ИХЭСДЭГ ХОЙНО ,,,,ЭРҮҮГИЙН ХУУЛИНДАА НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛЖ СЭТГҮҮЛЧДЫГ МЭРГЭЖЛИЙН ЁС ЗҮЙТЭЙ БАЙЛГАХ УЧИРТАЙ...
    172.69.252.137
    Мэдэгдсэн Хариулах