Засгийн газрын шинэ бүтэц 13 яам, 16 сайдтай болов
Өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагт нээлтээ хийсэн намрын чуулган үндсэндээ гурван өдөр хуралдаад байна. Энэ өдрүүдэд хэлэлцэж буй гол асуудал бол Засгийн газрын тухай хууль òîãòîîìæèä өөрчлөлт оруулах байв.
Өөрөөр хэлбэл Засгийн газрын бүтцийг даруй өөрчилж, шинэ бүтэц бүрэлдэхүүнийг нь батлах. Үүнээс гадна Засгийн ãàçðààñ ýäèéí засгаа аврахаар  хэрэгжүүлсэн “Эзэн 100” хөтөлбөрийн тайлан àíõààðëûí төвд байх асуудлуудын нэг яах аргагүй мөн байсан ч гэлээ. Засгийн газрын бүтэцтэй холбоотой асуудалд “дарагдаж” нэг их газар авсангүй.

Харин бүтцийн асуудал шийдэгдсэнээр цаашид хэрэгжихээр хүлээгдэж байгаа олон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд цаг алдалгүй эхлүүлэх, ¿ðãýëæë¿¿ëýõ суурь болно. Иймээс УИХ-ын дарга ч Засгийн газрын бүтцийн асуудлыг ÷óõàë÷èëàí авч үзэж, УИХ-ын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлуудын тэргүүнд тавиад байв.

Өчигдөр Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдсаны дараа үдээс хойш буюу оройн 19.30 цагт чуулганы нэгдсэн хуралдаан болж, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын бүтцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг батлах тухай” Монгол Улсын Их Хурлын 2012 оны 14 дүгээр тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийн шийдвэрлэлээ.

МАН-ынхны тавьсан Соёл, спорт,аялал жуулчлалын яам байх шаардлагагүй гэсэн санал Байнгын хорооноос дэмжлэг хүлээсэн ч нэгдсэн хуралдаанд дэмжлэг авсангүй.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ “Авцалдаа муутай салбаруудыг нэгтгэсэн нь үр дүнгээ өгсөнгүй. Ялангуяа спортынхон үүнд шүүмжлэлтэй хандаж байгаа”,
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр “Ямар ч бодлогогүй яам ажиллаж байна. Шинжлэх ухаанчаар судлах ёстой үлэг гүрвэлийн ястай зууралдаад гурван жил боллоо. Үнэндээ үлэг гүрвэлийн яс бол өв соёл бус олдвор шүү дээ. Азийн наадамд 130 гаруй тамирчин нь хувиасаа мөнгө гарган байж явж байхад сайд нь нөхрөө дагуулаад улсын зардлаар оролцдог байж болох уу. Энэ яаманд харьяалагдаж буй салбаруудад мэргэжлийн чадавх алдагдаж байна” хэмээн тус яамыг татан буулгах саналтай буйгаа илэрхийлсээр байв.

Харин ÓÈÕ-ûí гишүүн Р.Гончигдорж “Соёл бол спортод амжилт гаргах суурь. Соёл, спорт, аялал жуулчлал гэдэг бол бие биенээ үгүйлсэн уялдаа бүхий тулгын гурван чулуу”,
УИХ-ын гишүүн Л.Болд “Дээрх яамнаас спортыг нь тусад нь гаргаж, Ерөнхий сайдад хариуцуулах ёстой. Харин соёл, аялал жуулчлалын асуудлыг бие даасан яаманд хариуцуулах хэрэгтэй. Уугуул соёлтой улс орон бүхэн соёлын асуудлаар тусгайлсан яамтай байдаг” хэмээн Ц.Оюунгэрэл сайд болоод яамыг нь өмөөрч байлаа.
Ерөнхий сайдын өргөн барьсан төсөлд Гадаад харилцааны сайдад Шадар сайдын албыг хариуцуулж, Тэргүүн шадар сайдын албан тушаалыг шинээр бий болгохоор тусгасан байсан.
Харин өчигдөр анхны хэлэлцүүлгийн дүнд Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны яамтай байх болон Тэргүүн шадар сайдгүйгээр Шадар сайдын орон тоог хэвээр хадгалах зарим гишүүний саналыг 77.9 хувийн саналаар дэмжигдэв.
Ингээд Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын бүтцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 69 гишүүний 51 нь буюу 73.9 хувь нь, уг хуулийн төслүүдтэй хамт өргөн баригдсан “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг батлах тухай Улсын Их Хурлын 2012 оны 14 дүгээр тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг 75.4 хувь нь дэмжсэнээр хууль тогтоомжийн төслүүд батлагдлаа.

Ингээд засгийн газар Сангийн яам, Эдийн засгийн хөгжлийн яамыг нэгтгэн Сангийн яам, Уул уурхайн яам, Эрчим хүчний яамыг нэгтгэн Геологи, уул уурхай, эрчим хүчний яам, Барилга хот байгуулалтын яам, Зам тээврийн яамыг нэгтгэн Дэд бүтцийн хөгжлийн яам болгон өөрчилж нийт 13 яам, 11 тохируулагч агентлаг, 19 хэрэгжүүлэгч агентлагтай ажиллахаар боллоо.
Гэхдээ 16 сайдтай байх бөгөөд үүнээс хоёр нь шадар сайд, нэг нь Ерөнхий сайд хэвээр байх юм. Иймээс яамд цөөрсөн ч сайд нарын тоонд нэг их өөрчлөлт орохгүй ч гэлээ нийлж, нэгдсэн яамдыг хэн тодорхойлох вэ гэдэг бас л хариултаа нэхсээр байна. 

Г.Аянга
оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • shvree 2016-02-28 07:38:38
    shine ywamuusiin talaar medeelel yaaj awah ucir n medegdehkv yamuus
    202.131.234.82
    Мэдэгдсэн Хариулах
  • Zaluu 2014-10-08 06:09:16
    Neg l ih ard tumnii amidraliig elgeer ni molhuullee gesen humuus. Nogoo MAN ch gesen baahan ediin zasgiin too uzuulelt yarisan humuus. Yu unen ter unen gedeg shig mongold ediin zasag sergeh esvel dordoh ni unendee yoronhii said uls toroos AN MAN s buur ch
    125.198.199.191
    Мэдэгдсэн Хариулах
  • duso 2014-10-08 05:22:13
    shiniig sanaachilj tuuniigee hergjuulene gedeg medeej l shuud zuv buruug togtoogj chadkuu shteee... hrn ch aldaa onoogoo zasaad il tod bgaa n taalagdjiina shu.
    112.72.13.87
    Мэдэгдсэн Хариулах
  • irgen 2014-10-08 03:29:13
    Saintai muutai ch nudend haragdah hiisen zuiltei bga uchraas ene yronhii saidiig demjij bgashuu
    150.129.142.62
    Мэдэгдсэн Хариулах
  • hemg guai 2014-10-08 03:03:31
    Altan huygiin zasgiin gazar mongoliin ard tumniig elgeer ni mulhuulj , ediin zasgiin hyamrald oruulsan hariutslagaa huleej ogtsroh ystoi shuudee Mongoliin ard tumniig doromjloj baina shuudee buttsiin uurchlolt gej 3 said solson huuramch baga zuuj amia h
    202.70.44.46
    Мэдэгдсэн Хариулах
  • irgen 2014-10-08 02:43:14
    ardchilsan nam uul ni ih zuil hiij baigaa namdaa. Hudlaa populist.uud l ene uls eh orniig baihgui bolgoh geed bgam daa. Mongol ardiin nam ardchilsan namiig ajil hiij bgad ih durgui bn. Uchir 16ond ahiad ardiin nam archuulna
    183.177.97.22
    Мэдэгдсэн Хариулах
    • Dolgion 2014-10-08 03:30:43
      Zarim zov zuiliig uneheer bichij bga. Shinechlel gedeg urgelj hel am eserguutsliig daguuldag. Gehdee Ardiin namd chadvartai bolovson huchin alga bn shu de. Za ter said nar ni yah yum be gehed ter door ni toriin ondor alban tushaald ajillaj bga humuus ni a
      202.70.47.174
      Мэдэгдсэн Хариулах
  • ард түмэн 2014-10-08 02:07:12
    Засгийн ãàçðààñ ýäèéí засгаа аврахаар хэрэгжүүлсэн “Эзэн 100” хөтөлбөрийн тайлан ердөө л энэ үү? 13 яамтай боллоо сайдын орон тоо, бүтэц нь хэвээрээ. нэрээ өөрчлөөд л агентлаг болсон байна. Ард түмнийг үнэн доромжлох юм даа
    202.179.20.137
    Мэдэгдсэн Хариулах