Фрэнсис Бойл: COVID-19 бол АНУ, Хятад хамтран биологийн аргаар гаргаж авсан туйлын аюултай вирус

АНУ-ын хүний эрхийн хуульч, Иллинойс олон улсын хуулийн сургуулийн багш, “Biowarfare and Terrorism” номын зохиолч, профессор Фрэнсис Бойлтой, эрэн сурвалжлах сэтгүүлч Кристина Боржессон “Шүгэл үлээгчийн мэдээний өрөө ” /The Whistleblower Newsroom/ подкастаараа ярилцсаныг орчуулан хүргэж байна.

 

-Энэ өдрийн мэнд хүргэе, профессор Бойл. Ерөнхийлөгч Эцэг Буш /Bush Senior/ 1989 онд терроризмын эсрэг биологийн зэвсгийн хуулийн төсөлд гарын үсэг зурсан. Энэ төслийн тухай “Биологийн дайн ба терроризм”  номыг та 2005 онд  бичсэн. Номондоо АНУ-ын Засгийн газрын авч хэрэгжүүлсэн хууль бус, аюултай үйл ажиллагаа болон 2001 оны есдүгээр сарын 11-ний Ихэр цамхагийн сүйрлийн талаар бичсэн байна?

-Та бүхэндээ амралтын баярын мэнд хүргэе.  Миний боловсруулсан биологийн зэвсэг болон терроризмын эсрэг хуулийн төслийг АНУ-ын Конгрессын Сенатын болон Төлөөлөгчдийн танхим хоёул санал нэгтэй баталсан. Дараа нь Ерөнхийлөгч Эцэг Буш /senior/ гарын үсэг зурж баталгаажуулсан байдаг.


-Надад таны “Био дайн ба Терроризм” ном их ер бусын мэдрэмж төрүүлсэн. Учир нь өнөөдрийн нөхцөл байдлыг урьдчилж харсан мэт бичсэн хамгийн сайн түүхийн номонд зайлшгүй багтана. Та “Ихэнх улс орон батлан хамгаалах нэрийн дор био технологиороо өрсөлдөж байгааг дэлхий нийт удахгүй баримтаар гэрчилнэ. АНУ эсвэл аль нэг гадаадын орон гэнэтийн аюул тохиолдох эсвэл гадны халдлага, дайн, дотоодын террористчдоос хамгаалах биологийн зэвсэг бүхий Тагнуулыг албыг байгуулж, тэрхүү био дайны зэвсэгүүдээ ашиглаж эхлэхээс өмнө ийм цаг үе тохионо” гэж бичсэн байна.  Мөн 1957 оны томуугийн цар тахлаар 1-4 сая хүн амиа алдаж, АНУ-аас гадна 17 орон 4614 лабораторийг байгуулсан нь энэ цаг үеийг зөгнөсөн бололтой?

-Яг одоо бидэнд чухам юу тохиолдоод байгааг ойлгохыг хичээж байна. 

Энэ бүхнийг  хяналтдаа оруулж байж бид ялж чадна. Би  энд хэн нэгнийг айлгах гэж ирээгүй боловч  манай Засгийн газар бидэнд тохиолдож байгаа зүйлийн талаар үнэн бодитой мэдээллийг өгөхгүй байгаа. Би  амьтнаас гаралтай халдварт өвчин буюу  биологийн дайны тухай  үзэгч, уншигчдын тань сонирхдог, хэдийнэ мэддэг болчихсон баримтуудыг дэлгэж магадгүй.

Учир нь интернет дээр био аюулгүй байдлаас хамгаалах үе шат буюу BSL3S, BSL4S гэж бичээд хайхаар биологийн дайнтай холбоотой бүх мэдээллүүд гарч ирнэ. Үүнийг л би бидэнд тохиолдож болох, биднийг хүлээж байгаа хамгийн аймаар гай зовлон гэж хэлсэн. Дээрх баримтуудын зарим нэг зүйл нь яг одоо бидэнд тулгараад байна. Энэ тухай би био аюул биднийг хүлээж байгаа  гэж 2015 онд ярьж байлаа. Гэтэл энэ зөгнөл өнөөдөр биелсэнд үнэхээр их харамсаж байна. Учир нь үүнийг зогсоохын тулд 1985 оноос хойш би чадах бүхнээ хийсэн.

Тухайлбал, Генетикийн хариуцлагын зөвлөлийг Кэмбриджийн их сургуульд байгуулаад дараа нь Харвард руу шилжсэнийг та мэдэж байгаа. Дэлхий ертөнцийг хэрэн тархсан COVID-19 цар тахлын талаар хамгийн сүүлд нэгдүгээр сарын 24-нд ярилцлага өгсөн. Тэгэхэд би өөрт байгаа бүх баримтад тулгуурлан коронавирус бол биологийн дайны зэвсгийн довтолгооны нэг илрэл юм гэсэн үнэлгээг хийгээд байсан юм. Хятад улсын Ухань хот биологийн аюулгүй байдлын дөрөвдүгээр үе шатны /BSL4S/  тэргүүлэх алхамыг хийсэн юм билээ. Үүнийг мэдэхээсээ өмнө коронавирусыг зориуд гаргаж авсан, бидний эсрэг хийж байгаа коммунист дайн гэж хэвлэлүүдийн мэдээлж байгаад итгэдэггүй байлаа.  Учир нь би Хятадыг хүчтэй шүүмжлэгч биш. Бас консерватив үзэлтэн биш.  Чикагогийн их сургуульд Хятадын соёл иргэншлийн чиглэлээр  нэг жил сурсан ч биологийн дайныг дэмжигч бишээ. Урилгаар хоёр долоо хоногийн турш лекц тавихаар 2019 онд Бээжинд очихдоо Хятадуудын соёл иргэншлийг үнэхээр их хүндэлсэн. Гэхдээ ерөнхийлөгч Ши-гийн хүчтэй үзэл суртлын улмаас лекцээ цуцалсан. Би чинь Харвардын хуулийн сургуулийн капиталист хөдөлгөөнд оролцож  байсан шүү дээ. Тэр үеэр тэд Ухань бол манай улсын “Fort Detrick” /АНУ-ын Мэрилэнд мужид байрладаг Армийн анагаах ухааны байгууламж.орч/ шиг Хятадын анхны биологийн зэвсгийн хөтөлбөрийн төв гэж хэлж байсан. Тэд ерөнхийлөгч Ши-гийн заавраар миний номондоо урьдчилан таамаглаж бичсэн үйл хэргийг, ном хэвлэгдэхээс өмнө 2003 онд хэрэгжүүлэхээр шийдсэн. Хятад болон Оросууд бол уншсан ямар ч зүйлээ туршиж чадах хангалттай нөөцтэй гэдгийг бид мэднэ. Вьетнамын дайныг дахин өдөөх зарчмын асуудалд АНУ-ын Засгийн газарт би ажиллаж байгаагүй гэдгийг ойлгоосой гэж хүсч байна.Надад аюулгүй байдлын зөвшөөрөл хэзээ ч байгаагүй. Нууц мэдээлллийг ч ашиглаагүй. Энэ бол зөвхөн  нийтэд ил баримтууд юм.  Миний уншсан материалуудад өнөөдөр юу болох нь үнэхээр тодорхой байсан. Тиймээс эдгээр баримтыг уншсан Хятадын сэргэлэн эрдэмтэд өөрийн улсдаа “Fort Detrick” төв байгуулахаар шийдсэн. Ингээд АНУ болон Хятад нэг нэг биологийн зэвсгийн төвтэй болсон юм. Үүнийг хэрхэн яаж удирдан явуулах бол гэхээс айж байна.

-Цар тахлын үеэр Уханьд ажилласан Өмнөд Каролинагийн их сургуулийн судлаач Дэвид Мартины гаргаж ирсэн баримтуудыг та хэрхэн үнэлэх вэ. Таны номонд аюултай вирусын эсрэг вакцин бүтээхдээ хэрхэн хууль бус судалгаа ашигласан тухай бичсэн байдаг. Гэхдээ вакцин бүтээсэн ч хөнөөлт вируснууд оршсоор байх ба ирээдүйд тун аюултай үр дагавартайг та мэдэж байгаа. Тэгэхээр хууль зөрчсөн гэдгийг нь мэдсэн  тохиолдолд, үндэс суурийг нь тавьсан, ийм боломж олгосон Засгийн газар яах ёстой вэ гэдгийг таниар яриулмаар байна?

-Биологийн зэвсэг болон терроризмын тухай ярихын тулд Рейганы /АНУ-ын 40 дахь ерөнхийлөгч Рональд Рейган.орч/ Засгийн газрын үеэс яриагаа эхэлье. Рейганыг төр барьж байх үед Фаучи /Энтони Фаучи-АНУ-ын Халдварт өвчний тэргүүлэх шинжээч.орч/ ирээдүйд ашиглах биологийн зэвсгийг үйлдвэрлэхдээ ашиглах ДНХ-ийн генетикийн инженерчлэлийн ажлаа эхлүүлээд байсан юм. Тэдний энэ ажлыг судалж үзэхэд бодит бус, зориуд гарган авсан биологийн зэвсгээр вакцин үйлдвэрлэхээр зэхэж байв.

Энэ тухай нарийн баримтыг номондоо бичсэн. Тэгэхэд хэвлэлийн газар “Энэ үнэхээр эртний түүх байна. Бид тэр үед байгаагүй” гэж хэлсэн. Гэхдээ би чинь Өмнөд Каролинагийн их сургуулийн биологийн аюулгүй байдлын талаарх судалгааны шүгэл үлээгч нарын нэг байсан хүн. Надад тэдний судалгааны хуулбар байсан. Учир нь хамтрагч Барак Хүнс, эмийн захиргаа /FDA/ -нд ажиллаж байлаа. Тэгэхээр Хүнс, эмийн захиргааны өнөөдөр та бүхэнд мэдээллэж байгаа болгонд итгэж болохгүй. Тэд цар тахалтай тэмцэж байгаа дүр үзүүлэх гээд маш завгүй байна. Багийн нэг гишүүн  нь тэд халдварын эсрэг вакциныг яаралтай ашиглах зөвшөөрлийг өгөхөөр ярилцаж байгааг бидэнд хэлсэн. Мөн Өмнөд Каролиниагийн их сургуультай гэрээ байгуулсан юм билээ.

-Гэрээний тухайд тодруулвал. Ямар учиртай гэрээ байгуулсан юм бэ?

-“Dana-Farber” хорт хавдрын хүрээлэн хорт хавдраас гадна биологийн дайны тухай судалгаа хийдэг юм.  Хятадын нэрт вирус судлаач Ши Жэнли Уханийн BSL4 био дайны агентлагийг байгуулсан юм. Гэрээний талаар 2015 оны арванхоёрдугаар сард хэвлэгдсэнийг интернетээс хайж олж болно. Олон улсын эрүүл мэндийн хүрээлэн Фаучигийн гэнэн итгэмтгий занг ашиглан төлбөр төлөөд энэ бүхнийг хийсэн юм. Мөн  Эрүүл мэнд болон хүнд  үйлчилдэг байгууллагын тусламжийг авсан. Хатагтай Ши Жэнли Уханийн BSL4 агентлагтаа Сарс /Sars/ хэмээх шинэ вирусыг  гарган авсан. Сарс /Sars/ бол Хятадын биологийн агентлагийн лабораторитоо эхлүүлсэн биологийн дайны эхлэл байсан юм. Энэ агентлагтаа тэд “BSL4”-ийн дөрөвдүгээр үе шатны ажлаа хийж байна. 

Миний яриад байгаа терроризмын эсрэг биологийн зэвсэг нь биологийн организмыг шинэчлэн боловсруулж, шинэ вирус гарган авах тухай юм. Бид одоо хангалттай хэмжээний шинэ аргаар гаргаж авсан биологийн организмтай болсон юм чинь Батлан хамгаалахын судалгааны төслөө /DARFA/ хэрэгжүүлж болох нь.  Энэ дэвшилтэт судалгааны хөтөлбөр Пентагоноос /АНУ-ын Батлан хамгаалах яамны  байр/ гараад  ил болчихсон. Тэд анхны их хурлаараа синтетик биологи буюу биологийн аргаар шинэ организм гаргаж авдаг  нэгэн тусгай салбарын тухай ярилцсан.  Мөн  миний боловсруулсан  терроризмын эсрэг биологийн зэвсгийн төслийг хүчингүй болгох зөвлөмж болон илтгэл боловсруулсан юм. 

Эцэст нь тэд биологийн зэвсгээ үйлдвэрлэхдээ биологийн шинэ организмыг хуурамчаар гаргаж  авах арга /Synthetic biology/ ашигласан.  Тэгэхээр энэ хүмүүс бүгд бүх насаараа шоронд хоригдох ёстой. Би тэднийг өөрийн амьдралынхаа шоронд хорьчихсон. Учир нь  би цаазын ялын эсрэг байр суурьтай ч  Хууль зүйн яам энэ хуулийг батлахыг шаардаж байсан. Би намайг байгаа цагт цаазын ялны хууль батлахыг хүсэхгүй байна гэж хэлсэн. 

Харин Ши Жэнли  генетикийн шинэ аргачлалаар бүтээсэн биологийн зэвсэг болох вирус гаргаж авах технологио Уханийн BSL4 агентлагаас АНУ-ын Өмнөд Каролинагийн их сургуульд авчирсан юм. Тэр үед Өмнөд Каролинагийн их сургууль “BSL3”-ийг туршиж байсан  Тийн тэд бологийн аюулгүй байдлаас хамгаалах түвшнээ нэмэгдүүлсэн юм.

-Аюулгүй байдлын түвшнээ нэмэгдүүлнэ гэдэг нь ямар учиртай билээ. Бас шинээр бүтээсэн биологийн нэг төрөл зүйлээ шилжүүлэхийг зөвшөөрдөг хэрэг үү?

-ДНХ-ийн генетик инженерчлэл болон биологийн аргаар вирус бүтээх нь хүний аминд маш их аюултай гэсэн үг. Нэлээд хэдэн жилийн өмнө яг ийм замаар  тэд биологийн нэг төрөл зүйлийг  гарган авсан. Тухайлбал, Сарс вирус бол Хятадад бүтээсэн биологийн зэвсэг байсан юм. Гэхдээ тэд үүнийг сарьсан багваахайгаас гаралтай гэж хэлсэн. Харин одоо бид тэдний биологийн аюулгүй байдлаа нэмэгдүүлсний дараагийн үе шатны үйл  ажиллагааны нэг хэлбэрийг хүртээд сууж байна. Энэ нь өмнөхөөс илүү  хурдан халдварлаж хүний амийг хөнөөх асар их аюултай коронавирус юм.  Хамгийн сонирхолтой нь  Уханийн биологийн дайны агентлаг болон Өмнөд Каролинагийн их сургуулийн байгуулсан гэрээг олж үзвэл тэднийг “Fort Detrick” хэрэгцээт зүйлсээр хангасан байгаа юм даа. Энэ тухай нарийн дурдаагүй ч бид бүгдээрээ үүнийг мэддэг байсан юм.

-АНУ-ын Армийн лаборатори “Fort Detrick” вирусыг гарган авахад тусалсан гэж үү?

-Тиймээ. Тэд BSL4 агентлагтаа бидний төсөөлснөөс илүү аймаар биологийн дайныг өдөөх төрөл бүрийн  туршилт хийгээд олон жил өнгөрч байна. Харин тэд бидэнд вакцин үйлдвэрлэж байна гэж мэдээлсэн. Вирус бүтээж байгаа гэсэн үнэнээ хүлээн зөвшөөрсний дараа “Fort Detrick” вакцин гаргаж авах гэж оролдох болов уу даа. Энэ хамтарсан судалгааны ажил бол үнэхээр гутамшигтай зүйл.

-Болсон үйл явдлыг эхнээс нь тайлбарлаж болох уу?

- Уханийн BSL4 агентлаг Өмнөд Каролинагийн их сургуультай хамтарч ажилласан юм. Нэгдүгээрт, хатагтай Ши Жэнли Сарс-ийг бүтээсэн био технологио Уханийн агентлагаасаа АНУ-д авчирсан. Хоёрдугаарт, Уханийн BSL4 агентлагийн эрдэмтэд Австралийн эрүүл мэндийн салбарынхантай хамтарсан хэлэлцүүлэг өрнүүлсэн. Тэд ХДХВ /Хүний дархлал хомсдолын вирус/-ыг ДНХ-ийн генетикийн инженерчлэлийн аргаар  Сарс вирус руу шууд нэвтрүүлсэн юм. ХДХВ-аас ДОХ үүсдэгийг бүгд мэднэ. Энэ аюултай коронавирусын эсрэг вакцин гаргаж авч чадах эсэх нь хамгийн их анхаарал татсан асуудал болоод байна.

Учир нь бид ХДХВ болон хорт хавдрын эсрэг вакцин гаргаж авах гэж хэдэн арван жилийг зарцуулсан ч одоог хүртэл вакцинтай болж чадсангүй. Яг үүн шиг COVID-19 халдварын эсрэг вакциныг гаргаж авч чадахгүй байх вий гэдгээс би үнэхээр их айж байна. Манай эрдэмтэд ХДХВ болон хорт хавдрыг хяналтдаа авахын төлөө, эмчлэхийн төлөө шаргуу зүтгэж байгааг бид мэднэ. Өмнөх сэдэв рүүгээ эргэн орвол хатагтай Ши болон бусад судлаачид хамтран ХДХВ-ын ДНХ-ээс Сарс-ийг гаргаж авсан технологио  Өмнөд Каролинагийн их сургуулиас Уханийн BSL4 агентлаг руу буцааж аваачсан.

Миний бодлоор коронавирусыг гарган авсан технологио ч тэд хамтарч бүтээсэн нь тодорхой. BSL4 агентлагийн хамгийн муу нөлөө нь биологийн зэвсгийн дайралтыг сарниулах судалгааг хийж байгаа явдал юм. Уханийн BSL4 агентлаг вирусын эсрэг  нанотехнологийг ашигладаг гэдгээ хүлээн зөвшөөрсөн тухай цахим сайтаас нь уншиж болно. Нанотехнологи ашиглаж вирусыг  агаарт тарааж байгаа гэсэн үг. Учир нь хүн агаараар амьсгалдаг. Гэхдээ биологийн зэвсэг болгон тараасан вирус бидний эргэн тойронд байгааг бид мэдэх боломжгүй. Бидний нүдэнд харагдахгүй. “Fort Detrick” Эбола вирусыг агаараар тараасан шиг бусад аймшигтай биологийн зэвсгүүдээ агаарт цацаж, түүгээр нь хүмүүс амьсгалж байна. Бас нэг зүйлж нэмж хэлэхэд тэд BSL4 агентлагтаа ажиллахдаа саран дээр гарах үед өмсдөг шиг хувцас, хэрэгсэл өмсөх хэрэгтэй.

Учир нь COVID-19 цар тахал онгоцоор аялахад илүү аюултай байдаг шиг тэр агентлаг  аюултай гэсэн үг. Тэнд Массачусетсийн технологийн хүрээлэнгийн судлаач байсан юм. Түүний судалснаар  энэ вирус найман метрт тархдаг гэсэн.Зарим судалгааны бичигт 6.4 метр гэж бичсэн байдаг. Тэгэхээр одоо бид  хоёр метрийн зай барих нь нэмэргүй, утга учиргүй зүйл буюу бид ямар их аюулд орсныг ойлгуулж байна. Одоогийн коронавирусыг гаргаж авсан технологио ч АНУ, Хятад хамтран Уханьд бүтээсэн гэж бодож байна. Энэ вирус Уханийн BSL4 агентлагийн анхны “бүтээл” юм.

Үргэлжлэл бий.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Б.Должинжав
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2020-12-17 02:24:45
    Дэлхийн 3р дайн биологийн болоод байгаа юм бишүү. Манай ЕС бид дайнтай тулсан гэж зөв ярьсан юм байна.Муу хар хятадууд гаргаж өөрсдөө хамгийн бага хохирол амсаж...
    172.69.252.137
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2020-12-16 03:57:42
    Вакцин нь хэдий хир хугацаагаар хамгаалах нь батлагдаагүй хэвээр л байна.
    172.69.252.137
    Мэдэгдсэн Хариулах