Хүнс, тэжээлийн дэмжлэг үзүүлэх, түгээх, халдвар хамгааллын дэглэм мөрдөх түр журам гаргалаа

Монгол  Улсын Шадар сайдын 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 45 дугаар тушаалаар “Зорилтот бүлэг, эрсдэлд нөхцөлд байгаа иргэн, өрхөд хүнс, тэжээлийн дэмжлэг үзүүлэх, түгээх, халдвар хамгааллын дэглэм мөрдөх түр журам”-ыг батлууллаа.

Журмаар хүнс, тэжээлийн дэмжлэгийн бараа, бүтээгдэхүүний үнийг тухайн орон нутгийн зах зээлийн үнээс хэтрүүлэхгүй байх, олон улсын хүмүүнлэгийн байгууллагын тусламжаар үзүүлэх хүнс тэжээлийн дэмжлэгийг зохицуулах юм.

Хүнс тэжээлийн шаардлагатай хүн амын зорилтот бүлэг, эрсдэлд нөхцөлд байгаа иргэн, өрхийг тодорхойлох шалгуурыг журамд заасны дагуу Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас батална.

Энэхүү журмыг аймаг, нийслэл, сум дүүргийн Онцгой комисс, нутгийн захиргааны байгууллага, эрүүл мэнд, Онцгой, Цагдаа, Мэргэжлийн хяналт, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн байгууллага, МУЗН, Олон улсын хүмүүнлэгийн байгууллагууд хамтран хэрэгжүүлнэ.

С.Цог
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • KI 2020-12-21 12:49:17
    EME JURMAA NIITED IL TOD BOLGOJ SAITUUDAD TAVI. XUMUUS ENE DAGUU SHAARDLAGA TAVIG.
    172.69.252.133
    Мэдэгдсэн Хариулах