ӨСВӨРИЙН ШИГШЭЭ БАГ “3 VS 3 ДЭЛХИЙН АВАРГА”-Г ЗОРИЛОО
Монголын Үндэсний Сагсан Бөмбөгийн холбооноос ирээдүй хойч болсон шилдэг сагсан бөмбөгчиддөө ихээхэн анхаарал хандуулж, U13, U15 болон U18 насны шигшээ багуудыг байгуулаад байгаа билээ. Улмаар U18 насны эрэгтэй шигшээ багийг Sprite Super League-н тэмцээнд бүтэн улиралын турш тоглуулж, байнгын бэлтгэлтэй байлгаж байсан.

Мөн одоо 5 сарын 21-26-ны өдрүүдэд Ерөнхий Боловсролын  Сургуулиудын Дэлхийн Аварга Шалгаруулах 3 vs 3 сагсан бөмбөгийн тэмцээн БНХАУ-ын Бээжин хотноо зохион байгуулагдах гэж байна. Уг тэмцээнд Монгол улсаа төлөөлөн оролцохоор U18 насны эрэгтэй, эмэгтэй баг тамирчид болон дасгалжуулагчид бүтэн багаараа өнөөдөр Бээжин хотыг зорьж байна.

Энэхүү  тэмцээнд оролцох багуудын ирүүлсэн албан ёсны мэдүүлгээс харвал дэлхийн томоохон улсуудаас 20 гаран баг оролцох юм. ДурьдвалФранц, БНХАУ, Словени, Бразил, Чех, Эстони, Унгар, Бельги, Тайвань, Чили, Турк, Индонез, Хонконг, Тайланд зэрэг улсуудын өсвөрийн шилдэг сагсан бөмбөгчид өрсөлдөхөөр болжээ.

Манай баг тамирчдын хувьд МҮСБХ-с  өнгөрсөн 1-р сардзохионбайгуулсан U18 насны УАШТ-с сонгон шалгарсан шилдэг тоглогчид юм. Багийн бүрэлдэхүүнийг танилцуулая.

Эрэгтэй шигшээ багийн бүрэлдэхүүн:
Дасгалжуулагчаар ОУХМ Г.Ихбаяр
Б.Авирмэд /Увсаймаг/
М.Мишээл /TLG13/
О.Дөлгөөн /TLG13/
Г.Лхагвадорж /Ирээдүй/
 
Эмэгтэй багийн бүрэлдэхүүн:
ДасгалжуулагчаарСпортынМастерБ.Отгонсүрэн
Г.Уранчимэг /ДорноговьЗолбоо/
Э.Одонтуяа /ДорноговьЗолбоо/
Б.Ундрах /Дархан/
М.Цэрэнлхам /Баянхонгор/

Л.Тамир
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.