Энэ бол өнгөрсөн долоо хоногт цахим орчинд тархсан зураг. Богд-Уулын энгэрээс авсан хальсанд нийслэлчүүд бидний дүр зураг ийн буужээ. Энэ бол утаанд хэдэн зуун тэрбумаар зарсны дараах үр дүн энэ.
Харин энэ өчигдөр оройны 20 цагийн байдлаар Монгол Улс агаарын бохирдлоороо хоёрт жагсжээ. Энэ бол бодит байдал.

Долоо хоногийн өмнө Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Тавантолгой түлш” ХХК –ийн сайжруулсан шахмал түлшний Зүүн бүсийн үйлдвэрийн нээлтийн үеэр “Агаар, орчны бохирдол, Улаанбаатар хотын утааг бууруулах нь манай Засгийн газрын тулгамдсан асуудал байлаа. 2018 онд 62 дугаар тогтоол гаргаж, түүхий нүүрсний хэрэглээг хорьж, сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэх хүндрэлтэй, эрсдэлтэй шийдвэрийг гаргаж байв. Олон хүн бүтэх боломжгүй, хотыг сайжруулсан түлшээр хангах хүчин чадалгүй гэсэнч зориг гаргаж, эрсдэл үүрч шийдвэр гаргасны дүнд өнөөдөр 1,5 сая орчим хүн төвлөрсөн хотын утааг 50 хувь бууруулж чадсан” хэмээн мэдэгдэж байв. Үнэхээр ч нийслэлчүүдийн толгойны өвчин болж байсан агаарын бохирдол мэдэгдэхүйц хэмжээгээр буураад байсан. Байсан гэж тодотгохын учир нь сүүлийн өдрүүдэд хүйтний эрч нэмэгдсэнтэй холбоотой агаарын бохирдол зөвшөөрөгдөх хэмжээнээс давсан үзүүлэлтийг зааж байна.
(1).jpg)
Энэ бол өчигдрийн нийслэлийн Сүхбаатар дүүрэг 100 айл орчим дахь агаарын чанарын үзүүлэлт. Агаарын чанарын үзүүлэлт 401-ээс дээш бол маш их бохирдолтой буюу хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй. Тодруулбал, хүн бүр гадаа биеийн хүч шаардсан ямар ч төрлийн ажил хийхээс зайлсхийх гэртээ байх хэрэгтэй. Цэвэр агаарт салхинд гарах хэрэгтэй. Архаг хууч өвчтэй хүмүүс даралтаа тогтмол хянах, эмчийн хяналтад байж эмийг хугацаанд нь уух шаардлагатай. Нүүрстөрөгчийн дутуу исэл их хэмжээгээр гаргадаг эх үүсвэр (тухайлбал автозам)-ээс хол байх хэрэгтэй. Мөн амны хаалт зүүх шаардлагатай хэмжээнд хүрч байна гэсэн үг.
Ийнхүү агаарын чанарын үзүүлэлт өдрөөс өдөрт муудсаар байна. Сайжруулсан түлш шийдэл биш гэдгийг бодит байдал дээр харуулж байна.
Агаарын бохирдол нь хүн амын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж амьсгалын замын, зүрх судасны, төв мэдрэлийн cистемийн өвчлөл, харшлын өвчнүүд, удамшлын эмгэг, төрөлхийн гажиг, хавдар зэрэг өвчнүүдийн тархалт, тохиолдлын түвшнийг ихэсгэх, улмаар нөхөн үржихүйн эрүүл мэндийг хордуулах (үр хөврөл гэмтэх, дутуу төрөх), хүүхдийн дархлаа, өсөлт хөгжлийг бууруулах нөлөөтэй байдгийг эрдэмтэд, судлаачдын хийсэн судалгааны дүнгүүд харуулсаар байгааг энд сануулах нь илүүц биз.

О.ОНОН
Оллоо.мн