Хязгаарлалтад ороогүй байгууллагын ажилчид автомашины QR код авах заавар

Засгийн газрын шийдвэрээр маргаашнаас буюу 23-аас эхлэн 14 хоногийн хугацаанд нийслэлийн хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжинэ.   Ингэснээр чиг үүргийг нь хязгаарлаагүй 15 байгууллагаас бусад нь хөдөлгөөнд оролцохгүй. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн өдрүүдэд QR зөвшөөрөлтэй автомашин замын хөдөлгөөнд оролцоно.  Өмнө нь код авсан бол smartcar.mn сайт руу орж, хэвлэж авах юм.

Үйл ажиллагааг нь хязгаарлаагүй 15 салбар:

  1. Эрчим хүч, дулаан сайжруулсан түлшээр хангах үйл ажиллагаа
  2. Хүнсний үйлдвэрлэл, худалдаа, түгээлт, тээвэрлэлтийн үйл ажиллагаа
  3. Газрын тосны бүтээгдэхүүн, түлшний хангамж, түгээлт, тээвэрлэлтийн үйл ажиллагаа
  4. Малын өвс, тэжээлийн түгээлт, тээвэрлэлтийн үйл ажиллагаа
  5. Улсын онц чухал болон стратегийн ач холбогдол бүхий объект, байгууллагын үйл ажиллагаа, тэдгээрийн хүч хэрэгслийн хангамж, тээвэрлэлт
  6. Нийтийн тээвэр, зөвшөөрөлтэй такси үйлчилгээ
  7. Хот, суурины ус хангах, ариутгах, татуургын ашиглалтын үйл ажиллагаа
  8. Эрүүл мэндийн байгууллага, эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх үйл ажиллагаа
  9. Банкны үйл ажиллагаа
  10. Хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо, шуудангийн үйл ажиллагаа
  11. Тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагын үйл ажиллагаа
  12. Хууль тогтоох байгууллага, шүүх, прокурор, өмгөөлөл, нотариатын үйл ажиллагаа
  13. Оршуулгын үйл ажиллагаа
  14. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, хүүхэд харах төв
  15. Төрийн захиргааны зарим байгууллага багтаж байна.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2020-12-23 06:57:27
    НОК хийх ажил олдоггүй байгууллага юмуу. Урьд нь бөөн юм болж бж өгчөөд одоо дахиад ав гэнэ үү.
    172.69.252.149
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2020-12-22 04:37:07
    НОК гэдэг байгууллага яаж ажиллаад байгааг ойлгохгүй бна. Өрхийн эмч сувилагч нар нь маргааш өглөө ажилдаа ирж чадахгүй, кодыг өгөөгүй учраас,, болиод өгөөч чад...
    162.158.166.144
    Мэдэгдсэн Хариулах
  • ? 2020-12-22 03:13:04
    Код дахин авах нь бас л нэг хүнд суртал, илүү цаасны гарз биш үү?
    172.69.252.133
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин  2020-12-22 03:06:03
    Өмнө нь QR код авсан. Одоо ороод дахиад хэвлээд авах гэхээр байхгүй байна яасан гэсэн үг вэ
    172.69.252.137
    Мэдэгдсэн Хариулах