Өдөрт 40 орчим  машин техникийг Замын-Үүдийн боомтоор нэвтрүүлж байна
БНХАУ-ын Эрээн хотод импортоор орж ирэх их хэмжээний бараа бүтээгдэхүүний бөөгнөрөл үүсээд сар гаруйн хугацаа өнгөрч байна.

 Гадаад харилцааны яамнаас энэ асуудлаар Эрээний талтай уулзалт хийсэн ч асуудал шийдэгдээгүй өнөөдрийг хүрээд байгаа юм. Иймээс энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэж байгаа талаар Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяраас тодрууллаа.


Тэрбээр “БНХАУ-ын Эрээн хилийн боомт дээр бараа бүтээгдэхүүн бөөгнөрсөн асуудал үүссэн. Шуурхай штабаас Дорноговь аймгийн Замын-Үүд дэх  онцгой комисст шуурхай хандаж, Эрээн хотын хилийн боомтод гацсан машин техникийг нэвтрүүлэх болон машин техникийн нэвтрэлтийн тоог нэмэгдүүлэх тал дээр хамтарч ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар өдөрт 40 орчим  машин техник бүх төрлийн бараа бүтээгдэхүүнийг Замын-Үүдийн боомт руу нэвтрүүлж байна. Эхний бөөгнөрөл үүссэн хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэсэн. Хил дээр ажиллаж байгаа мэргэжлийн байгууллагууд үүнд анхаарал хандуулж ажиллаж байгаа” гэлээ.
 
О.ОНОН
Оллоо.мн
 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.