Парламентын босго давдаггүй ломбардын хуулийн төсөл

Өнгөрсөн удаад хатуу хөл хорио тавигдахтай зэрэгцэн хамгийн их ачаалалтай ажилласан газрын нэг бол барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэгчид буюу ломбардууд. Сарын 5-8 хувийн хүүтэйгээр барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ үзүүлдэг газрууд эрэлттэй хэвээр байна. Өнөөдрийн байдлаар нийслэлд 997 ломбард ажиллаж байна. Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ үзүүлдэг эдгээр газрууд өнөөдрийг хүртэл журмын хүрээнд үйл ажиллагаа явуулдаг. Журмыг 2017 баталж, 2018 оноос мөрдөж эхэлсэн.

 Уг нь барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагааг хуульчлах шаардлагатай байгааг үе үеийн парламентад гишүүд хөндөж, төсөл өргөн барьдаг. Гэвч хуулийн төслийг хэлэлцэлгүй буцаадаг. Журмын хүрээнд зохицуулах боломжтой гэж үзсэн үү, эсвэл хэн нэгний эрх ашгийг хөндөх хатуу зохицуулалт байсан уу, ямартай төслүүд бүгд хууль санаачлагчдаа буцаагддаг. Үүнээс үүдэн Ломбардын үйл ажиллагаа эрхлэгчид зээлийн хүүг дураараа тогтоож, нэмэгдүүлэх, татвараа шударгаар төлөхгүй байх, эд зүйлийг зах зээлийн үнээс хэтэрхий доогуур үнэлэх, иргэний эд зүйлийг өөрийн хүссэн үнээр борлуулах гэх мэт зөрчлүүд гарсаар байна. Иймээс  ломбардуудыг цэгцлэх хууль эрх зүйн орчин зайлшгүй шаардлагатай болж байгаа юм. 

Тэгвэл энэ хэрэгцээ шаардлагыг олж харан УИХ-ын хэсэг гишүүд өчигдөр хуулийн төсөл өргөн барьжээ. Ингэхдээ коронавируст халдварын нөхцөл байдлаас үүдэн хүүг бууруулах, нэмэгдүүлсэн хүү тооцохгүй байх зэрэг заалтуудыг тусгасан байна. Мөн цар тахлын нөхцөл байдлаас үүдэн банк, ББСБ, ХЗХ-д ирэх оны долдугаар сарын 1 хүртэл иргэд, ААН-ийн зээлийн хойшлуулах чиглэл өгсөн. Үүнээс барьцаалан зээлдүүлэн үйл ажиллагаа эрхлэгчид сугарч үлдсэн. Иймээс хуулийн төслийг өргөн бариад байна.

Тодруулбал, хуулийн төслөөр дараах төрлийн харилцааг зохицуулахаар тусгажээ. 

•      Барьцаалан зээлдүүлэх газар болон Зээлдэгч хооронд байгуулсан зээлийн гэрээний 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс 2021 оны 7 дугаар сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд хамаарах хүүгийн хэмжээг 3 хувиар тооцох;

•      Барьцаалан зээлдүүлэх газар болон Зээлдэгч хооронд байгуулсан зээлийн гэрээний 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс 2021 оны 7 дугаар сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд, бусад нэмэгдүүлсэн хүү, шимтгэл, хураамж тооцохгүй байх;

•      Барьцаалан зээлдүүлэх газар болон Зээлдэгч хооронд байгуулсан зээлийн гэрээний 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс 2021 оны 7 дугаар сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд бусад нэмэгдүүлсэн хүү, шимтгэл, хураамж тооцохгүй байх;

•      Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас авч хэрэгжүүлэх арга хэмжээ;

•      Барьцаалан зээлдүүлэх газрын хэрэгжүүлэх арга хэмжээ, үүргийг тусгажээ 

О.ОНОН
Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Иргэн 2020-12-24 21:39:29
    Ломбардууд чинь 7-10 хоногт хүү боддог.Сардаа 15-20 хувийн хүү авдаг дархан эрхтэй хууль үйлчилдэггүй газар шүү дээ.
    172.69.45.135
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2020-12-23 09:35:06
    Ломбардаар мөнгө хүүлнэ гэдэг баялаг бүтээгчидийг давжааруулж мөнгө хамгийн идэвхгүй залхуурагчидад өгөөжөө өгч байна гэсэн үг.Мөнгө хүүлэлтийг монголд хоригло....
    172.69.252.137
    Мэдэгдсэн Хариулах
  •  2020-12-23 06:11:01
    Мөнгө хүүлэгч баян царай гаргасан хүн чинь 76 гэдгээ баталлаа
    172.69.252.137
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2020-12-23 05:29:29
    энэ хууль болж байнаа. ББСБ-дын хүүг л ёстой сарын 1 байлгах хэрэгтэй байгаа юм шүү дээ. жилийн 3 хувийн хүүгээ 12 хувь болголоо. болоо юм бишүү
    172.69.45.135
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2020-12-23 02:26:20
    төсөл санаачлагч аргагүй л санхүүгийн хүн амьдралд ойрхон байна баярллаа ард түмэн үүнийг маш их дэмжин байна Булган туяа манай дүүргээс гарсанд дэмжиж байдаг
    172.69.134.186
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2020-12-23 02:05:56
    Ломбардууд үнэхээр мөнгө хүүлэгчид дураараа аашилсан иргэдийн эд зүйлсийг маш багаар үнэлж авдаг хүү өндөр бас хулгайч.Төсөл санаачлагачид иргэдэд маш ойртов.
    172.69.252.135
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2020-12-23 01:57:57
    Ер нь ломбардын хүүг сарын 3 хувиар хязгаарлах хэрэгтэй. Хэтэрхий мөнгө хүүлдэг шүү дээ.
    172.69.252.133
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2020-12-23 01:11:06
    Эрхмүүд минь та нар мэдэхгүй жирийн ард түмэнд тус болдог газар л энэ шүү банкинд очоод ажилгүй бөгж авахгүй
    162.158.7.216
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2020-12-23 00:50:07
    Одоо ломбарьдууд дампуураад үүдээ бариад эхэлнэ Буяны байгуулага биш хэн тэгж мөнгөө өгөх вэ дэ Жоохон амьдралтай юм хийгээч ээ уих гишүүдээ
    162.158.119.102
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2020-12-23 00:46:26
    Ломбарьданд мөнгөтэй хүн очдоггүй юм арга ядахдаа хурдан мөнгөтэй болж ажилаа амжуулах гэж очдог юм Тэр тэнгэрийн хүүхэн мэдэхгүй лөх даа
    162.158.119.174
    Мэдэгдсэн Хариулах