Өнөөдрийн байдлаар дэлхийн 30 орчим улсаас 2000 орчим иргэн яаралтай нутаг буцах хүсэлт гаргаад байгаа тухай ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг мэдэгдлээ. Үүнээс 1500 гаруй нь БНСУ-д оршин суудаг иргэн байгаа аж.
Мөн Франкфуртаас эх орондоо ирэхээр бүртгүүлээд, халдвартай гэх шалтгаанаар онгоцонд суулгалгүй үлдсэн иргэнийг БНЧУ руу буцаах ажлыг зохион байгуулахаар болсон байна. Тодруулбал, энэ сарын 16-нд Франкфурт руу үйлдэгдсэн нислэгт манай улсын нэг иргэн коронавируст халдвартай учир ирж чадаагүй. Тэгвэл тус иргэнийг 12 дугаар сарын 29-нд БНЧУ руу буцааж, тус улсад суугаа Элчин сайдын яамнаас бэлдсэн байранд дараагийн нислэг хүртэл хугацаанд байлгахаар болсон байна.
О.МОЛОР
Оллоо.мн