Гандийн удмынхны эрин үе төгсөв үү
Өнгөрсөн сарын 7-ны өдрөөс эхлээд тавдугаар сарын 12-ныг  хүртэл нэг сар, хагасын хугацаанд есөн үе шаттайгаар явагдсан  “дэлхийн хамгийн том сонгууль” гэгдсэн  Энэтхэгийн Парламентын сонгуулийн албан ёсны дүн өнгөрсөн баасан гарагт гарлаа. Нийт 814 сая хүний саналыг хураахын тулд таван сая гаруй ажилтнууд сонгуулийн штаб дээр ажилласан бөгөөд сонгогчдод зориулж нийт 930 мянган саналын байр бэлдэж нэг ч сонгогчийг нэг км-ээс илүү хол газарт зорчуулж саналыг нь авахгүй байх зорилт тавьж үүнийгээ ч биелүүлж чаджээ. Энэтхэг улс энэ удаагийн сонгуульд санал тооллогын машиныг оруулж ирсэн бөгөөд энэ машин нь 551 сая саналын хуудсыг хэдхэн цагийн дотор тоолох чадвартай аж. Нийт 1.8 сая ширхэг машинаар тоолж, нэгдсэн дүнг гаргажээ.

Сонгуулийн ялагчаар сөрөг хүчин буюу Нарендра Модийн тэргүүлдэг Бхаратия Жаната Парти буюу Энэтхэгийн Үндэсний намыг урьдчилсан байдлаар зарлаад байсан бөгөөд баасан гарагт гарсан албан ёсны дүн үүнийг баталсан байна. Саналын хуудсыг нэгтгэсний дараа тус нам парламентын 543 суудлын 275-ыг нь авч засгийн эрхийг барихаар болсон  бол сонгуульд оролцсон эрх баригч нам болон бусад  1400 гаруй намууд үлдсэн 268 суудлыг хуваан авчээ. Олон улсын ажиглагчид эрх баригч Үндэсний Конгресс нам  энэ сонгуульд ялагдах нь тодорхой боллоо. Энэтхэгт  томоохон  төрийн эргэлт гарах нь хэмээн тэмдэглэж байсан билээ. Тэгвэл энэ таамаглал биелэлээ олж, сүүлийн 10 жил тасралтгүй төрийн эрх барьсан Конгресс нам ялагдлын гашууныг амсчээ.  Нарендра Модиг энэ цаг үеийн Энэтхэгийн хамгийн дайчин, шударга улстөрч хэмээн тус улс даяар ард түмэн нь ихэд хүндэлдэг гэнэ. Моди өдгөө 63 настай бөгөөд дэлхийн хамгийн их хүн амтай хоёр дахь улсын ерөнхий сайдаар ийнхүү сонгогдож байна.

Нарендра Моди нь Засгийн эрх авсан тохиолдолд ОХУ-тай найрсаг харилцаагаа хэвээр хадгалж, АНУ-тай үүсээд байгаа таагүй байдлыг шийдвэрлэнэ хэмээн амлаж байсан юм. Эрх баригч Конгресс нам буюу Энэтхэгийг олон үеийн турш захирч ирсэн Гандийн удмынхны тэргүүлсэн нам сүүлийн 10 жилийн турш тогтоогоод байсан ноёрхлоо ийнхүү алдлаа. Намын дарга Рахул Ганди ялагдлын хариуцлагыг өөртөө хүлээнэ гэдгээ зарлажээ. Харин эсрэгээрээ, Үндэсний намын дарга Нарендра Моди төр засаг толгойлох үе ирж байна. Тэрбээр Гужарат мужийн захирагчаар ажиллаж байхдаа эдийн засгийг нь үлэмж өсгөсөн гэдгээрээ 2001 оноос эхлэн улсын хэмжээнд нэр гарах болсон хүн юм.

Тэрбээр сонгуулийн өмнөх кампанит ажлын үеэр Энэтхэгийн дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийг одоо байгаагаас нь нэмэгдүүлэх боломжтой гэдгийг байнга ярьж байсан нь ийнхүү амжилт гаргахад нь нөлөөлсөн гэж ажиглагчид үзэж байна. Үүнээс гадна дангаар засгийн эрх барьсаар байгаад ард түмнээ сонсохоо байж дөжирсөн эрх баригч намаас иргэд уйдсан явдал сонгуулийн үр дүнд тусгалаа олсон гэж дүгнэж байгаа юм. Модигийн тухай хэвлэлүүдийн бичих нь үндэсний үзлийг өөртөө цогцлоосон нэгэн бөгөөд Хятадын түрэлтийг идэвхтэй эсэргүүцэгч хэмээдэг.Тиймээс ч Модиг ялвал Энэтхэг, Хятадын харилцаа хүйтрэх, эсрэгээрээ АНУ тэргүүтэй өрнөдийн гүрнүүдийн сайн түнш болох магадлалтай хэмээж байлаа.Гэсэн хэдий Энэтхэг улс БРИКС-ийн гишүүний хувьд тэгтлээ харилцаагаа Хятадтай муутгахгүй гэж үзэх хүмүүс нь дийлэнх нь ажээ. Гэхдээ ирээдүйд Модиг Азийн тэргүүлэх лидер болж гадаад бодлогоо идэвхтэй зоригтой явуулна хэмээн олон хүн ажиглан харж байгаа аж.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.