"Үхлийн цаг" бүтээжээ
Хүний амьдралын хугацааг тодорхойлдог цаг байна гэвэл та итгэх үү. Швейдийн зохион бүтээгч ийм төрлийн цаг бүтээжээ. Энэ цаг нь зүүж буй хүнийхээ хэр удаан наслахыг нь заадаг юм байна. Энэ ухаалаг төхөөрөмжийг хүмүүс “Үхлийн цаг”  гэж нэрлэсэн ч зохион бүтээгч Фредрик Колтинг бүтээлээ “Тиккер” гэж нэрийджээ. Тэрээр цагаа “Аз жаргалын цаг” гэж нэрлэвэл зохистой гэж мэдэгдсэн байна.
 
Түүний хэлснээр энэ цаг хүмүүст тус болох зорилготой гэж өгүүлжээ. Цагийг зүүгээд, хэр удаан наслахаа мэдээд, амьдралынхаа үлдсэн хормыг үр бүтээлтэй, сайн сайхан зүйл хийхэд зориулахад тустай гэж зохион бүтээгч ярьсан байна. Цагийг тааруулахын тулд эзэн нь анкет бөглөхөд л хангалттай гэнэ. Анкетэд өвчний түүх, харшил болон өвдөж байгаа тухайгаа оруулдаг ажээ.
 
Мөн согтууруулах ундаа болон тамхинд дурладаг эсэх, гэр бүлд нь хавдар, чихрийн шижин зэрэг хүнд өвчин тусч байсан эсэхийг дурдах ёстой юм. Энэхүү ухаалаг төхөөрөмжийн үнэ 80 орчим ам.доллар гэнэ.

Зууны мэдээ
Ч.Тулга
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.