Б.Ууганбаяр: Тэр зургаан нөхөр амны хаалт ч үгүй суучихаад марзганаж байна лээ, дэг журамтай байна шүү
Нийгмийн сүлжээнд УОК нэр барин, ёс бус үйлдэл гаргасан иргэдийг хуулийн байгууллагаар шалгуулна гэдгээ Шуурхай штабын дарга Б.Ууганбаяр мэдэгдлээ.

Тэрбээр "Олон нийтийн сүлжээнд марзан хошин бичлэг өчигдөрхөн хийсэн байсан. Найз нөхөдтэйгээ утсаар ярихдаа УОК-ийн нэр барьж мэргэжлийн үг хэллэгийг буруу зөрүү хэрэглэж, хоорондоо марзганасан бичлэг тавьсан. УОК-ын Шуурхай штабаас эдгээр нөхдүүдийг хууль хяналтын байгууллагад өгч шалгуулна. Халдвар өвчин бол тоглоом биш, тоглоом тоотой нь дээр.Улс орноороо энэ өвчинтэй тэмцэхийн тулд олон хүн нойр хоолгүй зүтгэж байхад энэ нөхдүүд тоглож, олон нийтийн сүлжээнд бичлэг хийж тавьсан. Бусад хүмүүст хандаж хэлэхэд, халдварт өвчин тархсан, бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн байхад цаг наргүй ажиллаж байгаа олон хүмүүсийн хүч хөдөлмөрийг буруугаар ашиглаж, олон нийтийн сүлжээнд марзганах юм бол хуулийн хатуу хариуцлагатай шүү. Тэр зургаан нөхөр амны хаалт ч үгүй суучихаад марзганаж байна лээ, дэг журамтай байна шүү. Тэднийг шалгуулна" гэлээ.

О.МОЛОР
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus