Леброн Жэймс Дэлхийн хамгийн үнэ цэнэтэй тамирчин боллоо

Фосбер сэтгүүлээс жил бүрд хамгийн үнэ цэнэтэй спортын брэндүүдийг шалгаруулдаг. Үүний дагуу 2014 оны бизнес, үйл явдал, багууд, тамирчид гэсэн дөрвөн төрөлд топ-10-уудыг тодруулжээ.

Тамирчид гэсэн ангилалд NBA-ийн Кливлэнд Квальерс багийн довтлогч супер од Леброн Жэймс тэргүүлсэн байна. Түүний брэнд үнэ цэнэ 37 сая ам.доллараар хэмжигджээ. Ингэснээр 2007 оноос хойш энэ төрөлд тэргүүлж байсан алдарт гольфчин Тайгер Вудсыг ардаа орхисон байна.
Тэгвэл хамгийн үнэ цэнэтэй спортын брэндээр Nike, хамгийн үнэ цэнэтэй спортын үйл явдлаар SUPER BOWL,  хамгийн үнэ цэнэтэй багаар Лос Анжелес Лэйкэрс баг тус тус шалгарчээ.  

Ами
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.