Ардчилсан хувьсгалын анхны зүтгэлтнүүдтэй холбоотой тогтоолын төсөл өргөн барив

Улсын Их Хурлын дарга З.Энхболдод Улсын Их Хурлын гишүүн Х.Баттулга, Д.Ганбат, Л.Эрдэнэчимэг, М.Зоригт нар"Ардчилсан хувьсгалын анхны зүтгэлтнүүдийн талаар авах зарим арга хэмжээний тухай" тогтоолын төсөл өргөн барилаа. Үндэсний эрх чөлөөний болон ардын хувьсгал, 1939, 1945 оны Халх голын байлдаан, чөлөөлөх дайнд оролцсон ахмад дайчдыг алдаршуулах, мөнгөн тэтгэмж, материаллаг урамшуулал олгох бодлогыг Монгол Улсын төр баримталж хэрэгжүүлсээр байна.

Монголчууд бид Монголын Ардчилсан Холбоогоо байгуулж, Ардчилсан Хувьсгалаа зарлан тунхаглан, Цагаан морин жилд үр дүнг нь үзэж, хүн төрөлхтөний хөгжлийн жам ёсны замд эргэн нэгдэж Ардчилал, зах зээлийн нийгэмд шилжих агуу их шилжилтээ эхэлснээс хойш даруй 25 жил болж байна.

МоАХ-ны түүх бол Монголын Ардчилсан хувьсгалын түүх юм. 2009 онд түүхт 20 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүлсэн бөгөөд энэ онд 25 жилийн ой тохиож буйг хуулийн төсөл санаачлагч Улсын Их Хурлын даргад хэлэв. Мөн тэрбээр, 1990 оны цагаан морин жилийн Ардчилсан хувьсгалыг манлайлан оролцсон анхны зүтгэлтнүүдийн нийгмийн асуудлыг зайлшгүй шийдвэрлэх нь хөгжлийн шаардлагаар гараад байна. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Үндсэн хуулийн хорин зургадугаар зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3 дахь заалтыг үндэслэн “Ардчилсан Хувьсгалын анхны зүтгэлтнүүдийн талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолыг төслийг боловсруулсан тухайгаа танилцуулжээ.

Г.Уянга
оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2014-12-08 04:08:04
    202.179.8.10-д дуулгах мэдээ: Ардтүмний сонголтыг нэг хүн үгүйсгэх гэж оролдоод нэмэргүй, дургүй байвал бусдынхаа нэгэн адилаар Монголоос гарч өөр газар оч!!!
  • IRGEN 2014-10-09 03:43:44
    ED HAMRAASAA DUSA LCH TSUS GARGAAGUI. ARHI UUJ TALBAID HEBTEJ BAIGAAD TENEG BATMUNHIIG AILGAJ, TURIIN ERH BULAAJ ABAAD, MONGOLIIN ARD TUMNII 100 JIL HURIMTLUULSAN HURUNGU, LUIBARAAR ZABSHIJ, IDEN TSULMUSON, 70 JILIIN BUTEEN BAIGUULALTIIG USTGAJ NARGISAN LUIBARCHID SHUU DEE. ODOO EDEND SHAGNAL BISH SHIITGEL HULUULGEJ, TOOTSOO HIIH TSAG BOLSON DOO. YALANGUYA IDEN TSULMUHIIN HYAZGAARGUI DONTOI GONCHIGDORJTON NARAAS EHLEN IN ZUITEI...