Хөл хориог дөрөв хоногоор сунгана
Засгийн газар ээлжит бусаар хуралдаж, цаг үеийн асуудлаар холбогдох шийдвэрүүдийг гаргажээ. Албаны эх сурвалжийн өгсөн мэдээллээр ЭМЯ-аас хөл хориог 14 хоног сунгах саналыг УОК-т хүргүүлсэн.

Харин Засгийн газрын хуралдаанаас уг саналыг дэмжээгүй бөгөөд хөл хорионы дэглэмийг  дөрөв хоногоор сунгахаар шийдвэрлэсэн байна. Тодруулбал,  хөл хорионы дэглэмийг  2021 оны нэгдүгээр сарын 11-ний 06:00 цаг хүртэл үргэлжлэхээр шийдвэр гаргаад байгаа аж. 
 
Мэдээллийн дэлгэрэнгүй удахгүй хүргэнэ. 

О.ОНОН
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus