COVID-19-ийн эх үүсвэрийг тодорхойлох эрдэмтдийг Хятад нэвтрүүлсэнгүй

Олон орны эмнэлэг ачааллаа дийлэхээ больж, өдөрт хэчнээн мянгаараа амиа алдаж, хэдэн саяараа халдварлаж байгаа цар тахлын эх үүсвэр өнөөг хүртэл тодорхой болсонгүй. Үүнийг судлахаар ДЭМБ-ын баг Хятад улсыг зорьсон ч  тус улс  нэвтрүүлээгүй нь маш бүдүүлэг явдал хэмээн НҮБ мэдээллээ.

Тодруулбал, НҮБ-ын хоёр шинжээч Ухань хот руу очихоор эх орноосоо хөдөлсөн боловч тус хот руу нэвтрэхэд зайлшгүй зөвшөөрөл шаардлагатай хэмээн Хятадын эрх баригчид  нэвтрүүлээгүй талаар ДЭМБ-ын ерөнхий захирал Тедрос Адханом  Гебрейесус мэдэгджээ. Тэрээр “Вирусын эх үүсвэрийг судлах шинжээчдийг нэвтрүүлээгүй гэсэн мэдээ сонсоод урам минь үнэхээр их хугарсан. Бид Хятадын удирдагчидтай удаа дараа холбогдож, вирусын гарлыг тогтоох нь ДЭМБ болон олон улсын багийнхны  нэн тэргүүний зорилт гэж тайлбарласан. Гэхдээ бид зорилтоо биелүүлэхийг боломжоороо хичээнэ” гэв. Үүний өмнөхөн Хятадын ГХЯ-ны төлөөлөгч Хуа Чүньин тус улс ДЭМБ-ын багийг угтан авна гэж мэдэгдсэн тухай Ройтерс  агентлаг даваа гаригт мэдээлсэн юм.  Уханьд 2019 оны арванхоёрдугаар сард анх  COVID-19  халдвар бүртгэгдэхэд ДЭМБ вирусын гарал үүслийг судлах сайт руу нэвтрэх эрхийг Бээжинд  өгсөн билээ. Үүний дараахан нь амьтнаас хүнд халдсан гэдгийг нь тогтоосон юм.

АНУ, Австрали гэсэн хоёр улс  цар тахлын эхэн үед Хятад тоомжиргүй хандаж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг богино хугацаанд хангалттай аваагүй хэмээн Бээжинг буруутгаж байгаагаа илэрхийлсээр ирсэн. Тухайлбал, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “Хятад халдварын талаарх мэдээллээ үнэн зөв өгөхгүй, олон нийтийг төөрөгдүүлж байгаа нь ДЭМБ-тай холбоотой” хэмээн мэдэгдэж  ДЭМБ-ын гишүүнчлэлээс гарсан билээ.Түүнчлэн вирусын эх үүсвэрийг тогтоохдоо ил тод нээлттэй ажиллахыг ДЭМБ-аас шаардаж, Хятад халдварынхаа тоог нуун дарагдуулсан гэж буруутгасан юм. Үүнд Хятадын эрх баригчид   вирус өөр өөр газар, өөр хэлбэрээр тархсан байж магадгүй тул илүү их судалгаа хийхийг ДЭМБ-д санал болгожээ.

Мөн гадаадаас импортоор орж ирсэн хөлдөөсөн бараа, бүтээгдэхүүнээс вирус илэрсэн талаар Хятад удаа дараа мэдэгдсэн. Гэвч ДЭМБ болон  Америк улс  савлагаатай бүтээгдэхүүнээс халдвар илрэх магадлал бага гэсэн хариу өгсөн. Ийм үндэслэлгүй шалтгаанаар бараа бүтээгдэхүүнд хориг тавьж байгаа асуудлаар олон орон Дэлхийн худалдааны байгууллагад хэрэг үүсгэхээр  ханджээ.
 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Б.Должинжав

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2021-01-07 06:12:08
    Хамгийн бага хохирсон нь хятад Энэ бол нэгдсэн 1 удирдлагын давуу тал байх.
    172.69.252.149
    Мэдэгдсэн Хариулах