С.Ганбаатар: УИХ өнөөдөр хам хэрэгтэн болох уу үгүй юу гэдгийг шийдэх гэж байна

Улсын Их Хурлын 2020 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн  нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 11 дүгээр дүгнэлтийг сонсож танилцав. Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг цэцийн гишүүн Ц.Нанзаддорж чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулсан юм. Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар  асуулт асууж тодруулан үг хэлж байр сууриа илэрхийлсэн юм.


С.Ганбаатар: Эрхэм хүндэт гишүүд ээ. Үндсэн хуулийн цэц дээр хөх тэнгэр байдаг юм гэсэн. Одоо цагаан захтнуудын захиалгын мафи байна гэсэн үг. Үндсэн хуулийн цэц захиалгаар энэ аймшигтай хуулийг оруулж ирж байна. УИХ өнөөдөр хам хэрэгтэн болох уу үгүй юу гэдгийг шийдэх гэж байна. Би энэ цэцийн дүгнэлтийн эсрэг байгаа. 2020 оны нэгдүгээр сарын 10-нд Ардын намынхан сонгуулийн өмнө түүхэн сайн шийдвэр гаргасан. Энэ цагаан захтнуудын авлигалын асуудлууд дээр  хөөн хэлэлцэх хугацааг нь сунгаж байгаад хариуцлага тооцдог болгоно гэсэн шийдвэр гаргаж хууль баталсан. Үүнээсээ эргэж буцаж болохгүй. Одоо сонгууль өнгөрсөн учир нүүрээ буруулж болно гэж болохгүй. Энэ цэцийн шийдвэрийг хүлээж авахгүй гэдэг шалтгаан нь 49 хувийн гэмт хэрэгтнүүд, ГОК-ыг дээрэмдсэн гэмт хэрэгтнүүд, Салхитын мөнгөний орд, Оюутолгойн гэрээг буруу байгуулсан хүмүүсийн толгойг илж болохгүй.  Энд маш олон хүмүүсийн ажилтай байх, орлоготой байх боломжийг дээрэмдсэн асуудал яригдаж байна. Авлигалын тухай конвенцид авлигатай холбоотой албан тушаалтны гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг сунгаж болно гэж заасан байдаг. Тэгэхээр могойн цус тэнгэрт муугийн уршиг олонд гэж ...авлига авсан, гэмт хэрэг хийсэн хүмүүст заавал хариуцлага тооцох ёстой. Энэ хуулиар бол том гэмт хэрэг хий, том авлигал ав, яаж ийж аргалж байгаад хугацаа ид гэсэн  ийм л зүйлийг бид дэмжихээр ярьж байна. 13 том гэмт хэрэг байгаа. Бүгд ял завших боломж нь бүрдлээ. Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн хүмүүст заавал хариуцлага тооцох ёстой гэв.

С.Тайшир
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Иргэн 2021-01-08 06:46:47
    Ганбаатар гишүүн маш зөв ярьж байна. Түүнийг дэмжиж байна.
    172.69.252.151
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2021-01-08 06:01:15
    МАН болон ИХ-ын гишүүд өөрсдийгөө хамгаалах хуулиа л батлах нь гарцаагүй.
    172.69.252.137
    Мэдэгдсэн Хариулах
  • Od 2021-01-08 03:59:18
    Ganbaatar gishuunii zovoo! Nasaaraa Ih Hurliin gishuun baij uhen uhtelee aih ayulguigeer idej uuj shamshigduulj baih sanal sanaatai humuusiin shiidver ym daa.
    162.158.167.149
    Мэдэгдсэн Хариулах
  • Amar 2021-01-08 03:27:13
    Боловсролгүй "хог". Ерөнхийлөгчид нэр дэвшихдээ гадны хүнээс авилга авч буй бичлэг нь улс даяар тарсан.Одоо бас Ерөнхийлөгчид нэр дэвших гэнэ.Хуц За.Хуулиа унш....
    162.158.166.170
    Мэдэгдсэн Хариулах
  • од 2021-01-07 13:55:48
    зөв
    172.69.252.151
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2021-01-07 09:48:47
    Zuv yarij bna, demjitsgeeh bailgui?!!
    172.69.252.137
    Мэдэгдсэн Хариулах