Т.Санчирт Японд тоглох санал иржээ
Солонгосын Инчон хотноо Азийн спортын 17 дугаар наадам болж өндөрлөсөн билээ. Энэ удаагийн “Шар тив”-ийн Олимпт манай улсын сагсан бөмбөгийн эрэгтэй, эмэгтэй баг тун ч сайн оролцож, шилдэг наймд багтсан. Тэр дундаас эрэгтэй багийн шилдэг тамирчин Т.Санчир Азийн шилдгээр нэрлэгдсэн билээ.
 
Тэгвэл өчигдөр Т.Санчирт Японы лигт тоглох санал ирсэн сурагтай. Учир нь Мэргэжлийн сумогийн 68 дахь  их аварга Д.Дагвадорж өчигдөр твиттер хуудсаараа дамжуулж “Т.Санчирт Японд тоглох санал ирж байна. Холбогдох утас байна уу” хэмээн “жиргэсэн” юм. Японы талаас их аваргаар дамжуулан саналаа хүргүүлж байгаа бололтой.
Монголын мэдээ
Н.Болд
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.