Ерөнхийлөгч Х.Баттулга өрх бүрд нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх УИХ-ын тогтоолын төсөл өргөн барилаа

Коронавируст цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэхтэй холбогдуулан иргэн, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг 9 сарын турш хязгаарласан, нийт 38 хоног бүрэн зогсоосон зэргээс үүдэн айл өрхүүдийн амьжиргаагаа залгуулдаг орлого нь тасалдах, огт орлогогүй болох, үндэсний үйлдвэр, аж ахуйн нэгжүүд дампуурах эрсдэл үүсэж, улс орны эдийн засаг туйлдан, сэргээн босгоход туйлын хүнд нөхцөл байдал үүсээд байна.

Иймд Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга “өрх бүрд нэг сая төгрөг”-ийн тэтгэлэг олгох бодлого, арга хэмжээг хэрэгжүүлэх “Коронавируст халдварын цар тахлаас үүдэлтэй амьдралын доройтол, нийгэм, эдийн засгийн бэрхшээлийг даван туулах онцгой арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг боловсруулж, өнөөдөр УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барьсан юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн барьсан тогтоолын төсөлд өрх бүрд нэг сая төгрөгийг, үүнээс 200 мянган төгрөгийг бэлнээр, 800 мянган төгрөгийг зөвхөн үндэсний үйлдвэрлэгчээс архи, согтууруулах ундаа, тамхины төрлөөс бусад бараа, бүтээгдэхүүн худалдан авах тусгай болзол бүхий эрхийн бичиг хэлбэрээр олгож, санхүүжилтийг оффшор бүсээс татагдан орж ирсэн хөрөнгийн эх үүсвэрээр шийдвэрлэх зохицуулалтыг тусгажээ. Ингэхдээ оффшор бүсээс орж ирсэн мөнгөн хөрөнгийг Монголбанканд төрийн сангийн тусгай данс нээн байршуулахаар заасан байна.

Цар тахлын аюул гамшгийг даван туулахын тулд ард иргэддээ мөнгөн тусламж үзүүлэх, худалдан авалтаар нь дамжуулан үйлдвэр, аж ахуйгаа санхүүжүүлэх зэрэг нэн оновчтой, тодорхой арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлж буй дэлхийн улс орнуудаас манай улс туршлага судалж, цаг алдалгүй авч, хэрэгжүүлэх шаардлагатай гэж Монгол Улсын Ерөнхийлөгч үзэж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн УИХ-ын тогтоолын төсөл, үзэл баримтлал, танилцуулгыг эндээс үзнэ үү.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ХАЛТМААГИЙН БАТТУЛГА:

  • 2020 оны арваннэгдүгээр сарын 17-ны өдөр цар тахлын үед иргэн, өрх, аж ахуйн нэгжийг эрсдэлээс хамгаалах асуудлаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд албан бичиг хүргүүлж, төрөөс өрх бүрд нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлэхийг санал болгосон.
  • 2020 оны арваннэгдүгээр сарын 25-ны өдөр 2021 оны улсын төсвийн тухай хуульд хориг тавих тухай албан бичгийг УИХ-ын дарга Г.Занданшатарт хүргүүлж, өрх бүрд нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх хөтөлбөрийг боловсруулж, хэрэгжүүлэх зорилтыг хангахын тулд улсын төсөвт өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлагатай гэж үзэж байгаагаа илэрхийлсэн.
  • 2020 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн он солигдох мөчид ард түмэндээ хандан дэвшүүлсэн мэндчилгээгээрээ дамжуулан өрх бүрд нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх санаачилгаа дахин дэвшүүлсэн билээ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • САНАЛ 2021-01-14 08:35:00
    1 удаагийн сая төгрөгийг 7 хоногт л дуусгана шүү дээ. Ихэнх нь архидаад л дуусгана. Тэрнийхээ оронд залуучуудыг байнгын орлоготой болгох ажлын байр бэлдээч ээ
    172.69.252.133
    Мэдэгдсэн Хариулах
  • munkhuu 2021-01-12 04:32:44
    bankni hvv dendej bn zogsoo
    172.69.63.52
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2021-01-10 14:01:56
    МАН-гарууд өрх бүрт 1 сая төгрөг өгөөд ядарч байгаа ард иргэдийн амьдралд нэмэр болчих бий гээд үхлээ юу
    172.69.252.135
    Мэдэгдсэн Хариулах
  • Amar 2021-01-09 05:21:56
    Энэ Ерөнхийлөгчийн суудалд суух түр аз таарсан "Хөлстэй мах" гэгддэг сурч боловсрох үеэ бусадтай ноцолдож өнгөрүүлсэн бөх одоо болио.Монгол олон улсын жишигт ни...
    162.158.166.198
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2021-01-09 04:05:47
    Jujig toglood eheljee,nambatai haragdana gej bodjee dee?
    172.69.252.149
    Мэдэгдсэн Хариулах
  • Сайнаа 2021-01-09 03:31:48
    Еөк оффшороос хэдэн зуун сая долларыг оруулаад ирэв. МАН, Монгол банк, Төрийн сан дунд нь зувчуулаад хаашаа орсон нь мэдэхгүй алга болгож. Хулгайч нарыг шүүхэд!...
    172.68.146.95
    Мэдэгдсэн Хариулах
  •  2021-01-09 01:15:43
    өөрөөсөө гаргаад л өгчих
    172.69.252.135
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin  2021-01-08 17:14:59
    tenegteed zuudee yariad blgui buh zeeliig neg jileer hoishluulj huug ni zogsooh
    172.69.252.141
    Мэдэгдсэн Хариулах
  • Хариу 2021-01-08 15:31:15
    Хэрэв оффшор бүсээс мөнгө ороод ирсэн бол сайхан санаа байна. Би ч авмаар санагдлаа. Гэхдээ оффшороос мөнгө орж ирсэн үү? Түүнийг сайхан тайлбарлаад өгөөч
    172.69.252.137
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2021-01-08 13:27:40
    Mah impeksiin baraa avbal bur sain
    172.69.252.135
    Мэдэгдсэн Хариулах
  • Hun burt 1saya 2021-01-08 11:11:50
    Hun burt 1 saya tog olgoh ni zov
    173.245.52.104
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2021-01-08 08:56:59
    Үлгэр дуурайлал болж эхлээд өөрөө оффшороос мөнгө оруулж ир.Мөнгөгүй гэх байх.Тэгэхээр үл хөдлөх хөрөнгөө зараад мөнгөө оруул л даа.Бүгд дуурайна даа.Чадахгүй л...
    172.69.252.151
    Мэдэгдсэн Хариулах
  • Ичиг ичиг 2021-01-08 08:47:33
    Сонгончдын саналыг худалдан авах санаатай л ингэж яваа нь илт харагдаж бна. Дээл өмсчихсөн, ТГ-ын даргаа дагуулчихсан өөрөө нэг төсөл гэсэн алгын чинээ цаас бар...
    141.101.96.6
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2021-01-08 08:32:26
    Энэ хүн ямар сонин сэтгэлгээтэй хүн бэ. Хийх ажлаа хиймээр юм. нөгөө ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч гэсэн яасан бэ талцуулж л байна ш дээ. Авах гэсэн шунал ...
    172.69.252.133
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2021-01-08 08:27:29
    Баттулга аа одоо болио. бүтэхгүй юм санаачилсан дүр эсгээд одоо биелэхгүй, биелүүлэхгүй бол ард түмнээ бослогод уриалж трамп шиг юм хийх үү
    172.69.252.151
    Мэдэгдсэн Хариулах
  • Энхбат 2021-01-08 08:26:19
    Одоо болтол оффшороос мөнгө оруулж ирээгүй байгаа юм уу. Сонгогдох гэж байхдаа би сонгогддог л юм бол хамгийн түрүүнд оффшорын мөнгийг оруулж ирнэ гэсэн дээ.
    162.158.7.180
    Мэдэгдсэн Хариулах