Хөл хориог нэг зэрэглэл бууруулж 18 үйлчилгээний салбараас бусад газрууд хэвийн ажиллана
НОК-ын өнөөдрийн хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Нийслэлийн засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн мэдээлэл хийлээ.

Ж.Сандагсүрэн:Бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэглэлийн хөл хорионы үед зайлшгүй хэрэгцээтэй тодорхой чиглэл салбаруудын үйл ажиллагаа хэвийн явагдсан. Хүнсний үйлдвэрлэл, худалдаа болон цахилгаан дулаан гэх мэт салбаруудыг бид өнгөрсөн хугацаанд ажиллуулж байсан. Арванхоёрдугаар сарын 14-23-ныг хүртэлх хугацаанд тодорхой 18 төрлийн үйл ажиллагаанаас бусад үйл ажиллагааг тодорхой стандартын дагуу ажиллуулах шийдвэр гаргасантай адил шийдвэрийг гаргалаа. Ангилахдаа  нэг дор иргэдийг олноор төвлөрүүлэхгүй байх, агаар дуслын замаар халдвар тархах өндөр эрсдэлтэй учир  үйлчлүүлэгчтэй хэдий хугацаанд харьцах шаардлагатай зэрэг эрсдлийн үзүүлэлтийг үндэслэн тухайн газруудыг нээхээр болсон.  Эрсдэл өндөртэй үйл ажиллагааг хязгаарлан үүнд хамаарахгүй чиглэл салбаруудын үйл ажиллагааг нээж байгаа.

Хориглогдох 18 салбар, үйлчилгээний чиглэлүүд:

  1. Хүнсний болон ахуйн хэрэглээнээс бусад барааны худалдаа /бүх төрлийн хувцас, тавилга, гэр ахуйн бараа, цахилгаан бараа, бөс бараа, гоо сайхны бараа, гар утасны төвлөрсөн удалдаа, засвар/
  2. Олон нийтийг хамарсан хурал, жагсаал, цуглаан, аялал зугаалга, хурим найр, тэмцээн уралдаан, цайллага
  3. Бүх төрлийн баар /диско, караоке, стриптиз, билъяард, паб/
  4. Өргөтгөсөн үзэсгэлэн худалдаа
  5. Цахим бүх төрлийн  тоглоом
  6. Спортын арга хэмжээ зохион байгуулдаг газрууд
  7. Саун, бассейн
  8. Шашны зан үйл /гандан, сүм хийд, мөргөлийн газрууд/
  9. Урлаг соёл, үзвэр үйлчилгээний газрууд
  10. Үсчин
  11. Гоо сайхны төвүүд
  12. Бариа засал, массаж, алжаал тайлах төв
  13. Амралтын газар, зочид буудал, дэн буудал
  14. Түргэн үйлчилгээний газрууд
  15. Явуулын үйлчилгээний түргэн хоолны цэг
  16. Нийтийн халуун ус
  17. Дуудлагын гэр цэвэрлэх үйлчилгээ
  18. 5-аас дээш хүнтэй танхимын болон үйлдвэрлэлийн сургалт

Дээр дурдсанаас бусад үйлчилгээний байгууллагууд ирэх Даваа гаригаас эхлэн  энгийн хуваарийн дагуу ажиллах юм. Нийтийн тээврийн үйлчилгээ хэвийн үргэлжилнэ. Автомашины хөдөлгөөн энгийн горимд шилжинэ. Улаанбаатарр хот голомтын бүс хэвээрээ байгаа учир хотоос гарах хөдөлгөөн дээр тавигдаж байгаа хорио цээрийн дэглэмүүд өөрчлөгдөхгүй хэвээр үргэлжилнэ.

С.Цог
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus