Дэлхийн хамгийн хүчтэй бодибилдингийн тамирчин ялагджээ

Энэтхэгийн тулаанч Рахул Паниккер  дэлхийн хамгийн хүчтэй бодибилдингийн тамирчин Ларри Уилстэй гар барилдаан хийснээр ялсан байна. Тэдний хүчээ үзэж байгаа бичлэгээр Энэтхэгийн гар тулааны 70 кг-ын аварга Рахул Паниккер эхний хоёр тулаанд түүнээс том биетэй өрсөлдөгчдөө ялагджээ.

Гэвч энэтхэг тулаанч өрсөлдөгчөө дараагийн гурван үе дараалан дараалан ялсан байна. Софтвэйрийн инженер, 31 настай Рахул Паниккер сүүлийн 10 жилийн хугацаанд үндэсний хэмжээнд зургаан медальтай болоод байгаа аж. Харин түүний фитнесс спорт сонирхдог нь түүний аав, дөрвөн дүү нь энэ спортод дуртай байдагтай холбоотой гэнэ.

Мөн дэлхийн гар тулааны холбооны тэмцээнд ялж эх орныхоо нэрийг гаргахыг мөрөөддөг аж. Ларри Уилсийн хувьд өнгөрсөн долоо хоногт цахим орчинд тавьсан бичлэгээр Дубай хотод түүнийг дэлхийн хамгийн хүчтэй бодибилдингийн тамирчин гэж мэддэг талаар орон нутгийн хэвлэлд мэдээлжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Х.Оюунболд
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • fds 2021-01-12 08:20:46
    bieree daraad bna reheer jn argaguishde
    172.69.252.151
    Мэдэгдсэн Хариулах