Хөл хорионы үед хийх дасгалууд

COVID-19 улмаас олон нийтэд үйлчилгээ үзүүлдэг урлаг соёл, спортын газруудын үйл ажиллагаа зогсоод байгаа билээ. Тиймээс хүмүүс биеийн хэлбэртээ анхаарч гэртээ дасгал хийхийг дэмжиж спортын “Deportes Regol” цахим хуудаст өдөр бүр хийх дасгалын талаар зөвлөжээ.

Цахим хуудаст спортоор хичээллэж зорилгоо биелүүлэхэд туслах зөвлөгөөний талаар бичсэн байна. Тухайлбал, спортоор хичээллэх нь зөвхөн сэтгэл зүй, оюун санаатай холбоотой биш. Түүнээс гадна эрүүл мэндийн асуудлаас зайлсхийхэд тусална. Тиймээс спортыг өдөр тутмын амьдралын нэмэлт зүйл болгохыг зөвлөжээ. Мөн боловсролын болон ажил хөдөлмөр эрхэлдэг ямар нэгэн спортоор хичээллэвэл үр өгөөжөө нэмэгдүүлж чадна гэж спортын цахим хуудаст бичсэн байна. Харин энэ жил COVID-19-ийн улмаас хичээллэж болох хамгийн боломжтой зарим спортын талаар бичжээ. Тухайлбал, цар тахлын халдвар авах эрсдэлийг бууруулах хандлагатай найдвартай орчинд гэртээ хичээллэж болох спорт нь иог.

Иог нь дэлхийн түвшинд хичээллэдэг спорт болсноор оюун санааны эрүүл мэнд, стресс, даралт, өөрийгөө үнэлэх үнэлэмж буурахтай холбоотой олон асуудлыг хүмүүст шийдвэрлэхэд нь тусалдаг гэнэ. Түүнээс гадна хүний нервийн системд тохиромжтой бөгөөд тайвшруулдаг аж. Мөн хүн өдөр бүр иогоор хичээллэвэл өдөр тутмын амьдрал, хөдөлмөр, нийгэм, гэр бүлийн амьдрал бүх тал дээр сайжирч байгааг анзаарна. Санаа сэтгэл зовох нь багасахад тусална гэж энэ цахим хуудаст бичжээ. Тухайлбал, өдөр тутмын амьдралдаа иогийн ямар дасгалыг хэрхэн хийх талаар дурдсан байна. Иогийн дасгалыг өдөрт 45 минут хийх нь хүнд стрессийн түвшинг сайжруулахад тусална. Иогийн дасгалууд нь сэтгэл хөдлөл болон бие махбодийн нөхцөл байдлыг сайжруулахад хангалттай нэмэр болох аж.

 

Уул дасгал

 

Энэ байрлал нь хүнийг эх дэлхийтэй нь холбож өгнө. Иогийн дасгалуудын нэг энэ дасгал нь хүнийг сэтгэл хөдлөлийн талаар мэдлэгтэй болгохоос гадна нуруундаа үүрч болох тэнцвэргүй асуудлыг шийдвэрлэхэд тусална. Гэхдээ газарт хөлөөрөө тулсан байрлалыг эзлэх ёстой. Дараа нь гараа дээш нь сунгана. Мөн гараа зөрүүлж, амьсгаагаа түгжихийг хичээх бөгөөд өргөн цар хүрээтэй мэдрэмжийг бий болгоно.

 

Лаа дасгал

 

Энэ дасгалыг хийхдээ дээшээ харж хэвтэнэ. Босоо байрлалаар хэвтэж гар, тохойгоо тулж биеийн дэмжлэгтэйгээр хөлөө өргөнө. Олон удаа хийвэл нойргүйдлийг арилгах, хоол боловсруулалтыг сайжруулах, хэвлий гэдсийг бэхжүүлнэ. Энэ нь тогтмол хийсэн тохиолдолд бие махбодийг идэвхжүүлдэг дасгалуудын нэг аж.

 

Мод дасгал

 

Энэ нь хүнд биеийн тэнцвэрээ сайжруулахад тусалдаг иогийн өөр нэг дасгал юм байна. Мөн бие махбодь болон сэтгэл санааны тэнцвэрийг хадгалахад тохиромжтой аж. Дасгалыг хийхдээ хүний хөл модны үндэс, гар нь мөчрийг нь дууриахад оршдог байна.

Мөн иогоос гадна гэрт хийж болох спортын нэгэнд фитнесс дасгал орж байгаа аж. Бүх насны хүнд тохиромжтой энэ спортын үр өгөөж хязгааргүй юм. Тухайлбал, иог болон бусад спортын өөр техниктэй хослуулан гэртээ хийж  болох дасгал аж. Гэртээ хийх боломжтой фитнессийн сайн дасгалууд нь хүнийг биеийн галбираа хадгалахад нөлөөлнө. Тухтай орчинд долоо хоног хийх дасгалууд нь биеийг чийрэгжүүлэх, булчингийн масс, хүчийг нэмэх, уян хатан байдал, аэробикийн тэсвэрлэх чадлыг сайжруулахад тусална. Мөн бухимдахаас зайлсхийх боломжийг олгох аж. Түүнээс гадна бие махбодио чийрэгжүүлж, сайжруулахын тулд хайдаг түгээмэл дасгалуудын талаар сонирхуулъя.

 

Булчингаа тоног төхөөрөмжийн тусламжтай хөгжүүлдэг дасгал

 

Энэ дасгал нь спортын төхөөрөмж ашигласнаар фитнессээр хичээллэж байгаа хүнд биеийн жингээ ашиглаж булчингийнхаа өөр хэсгийг ажиллуулж хөгжүүлэх, тулах цэгээ олоход туслах аж. Ингэснээр уян хатан байдал, зохицуулалт, булчинг хөгжүүлэхэд үр ашигтай дасгалаар гэртээ хичээллэж болох спорт юм. Тухайлбал, дээс ашиглаж фитнесс дасгал хийснээр нуруу чангарах, дасгал хийхэд сайжрахад тусална. Мөн хийхэд амархнаас гадна гэртээ өдөр бүр хийвэл үр дүн нь сайжирч, хангалттай туршлагатай болно. Хэрэв зохих техникийн дагуу дасгалыг хийснээр фитнессээр хичээллэж байгаа хүн биеийн нөхцөл байдлаа сайжруулах боломжтой аж. Харин гэдэсний дасгалыг хийх нь бие махбодь сайжрахад хувь нэмрээ оруулна. Түүнээс гадна нурууны хэсгийг хөгжүүлдэг дасгал аж.

Энэ дасгалыг бие махбодио хөгжүүлэхийн тулд өдөр бүр хийдэг фитнесс дасгалтай хослуулж болох аж. Гэдэсний доод булчинг хөгжүүлэхэд гэртээ ямар нэгэн спорт дасгалыг хийхэд зайлшгүй хэрэгтэй нэг зүйл нь гудас юм. Харин энэ хоёр спортын аль нэгээр нь өдөр бүр хичээллэхэд тавих шаардлага нь дасгал хийж байгаа хүний эсэргүүцэх түвшингээс хамаарна. Мөн энэ дасгалуудыг хийх үеэр эрүүл хоолны дэглэмийг сахих ёстой.

Түүнээс гадна ус уух зайлшгүй шаардлагатай. Харин  энэ зөвлөгөөнүүдийг дагаж хэрэгжүүлснээр эрүүл чийрэг сайхан бие махбодьтой болно. Мөн сайн сайхан байдал болон тавьж байгаа ямар нэгэн зорилгын тань хэрэгжилтэд нөлөөлнө гэж цахим хуудаст бичжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Х.Оюунболд
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.