Хятадын банкир асан авлига, хээл хахуулийн хэрэгт холбогдож цаазаар авах ял сонсов

БНХАУ-ын төрийн мэдлийн хөрөнгийн менежментийн томоохон фирмийн гүйцэтгэх захирал асан Лай Шиаомин нь авлигын гэмт хэрэг болон 260 сая ам.долларын хээл хахууль авсан гэмт хэрэгт холбогдож 1 дүгээр сарын 5-ны өдөр цаазаар авах ял сонслоо. Коммунист намын гишүүн байсан түүний гэм буруугаа хүлээн мэдүүлж байгааг төрийн мэдлийн ССТВ телевизийн сувгаар дамжуулан үзүүлсэн байна.

Телевизээр мөн түүний Бээжин хот дахь орон сууцнаас олдслн бэлэн мөнгөөр дүүрсэн сэйф, шүүгээний бичлэгийг нийтэд дамжуулсан байна. Лай Шиаомин нь 2018 он буюу түүнийг гэмт хэрэгт холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа эхлэх хүртэл “Чайна Хуарон хөрөнгийн менежмент” компанийн даргаар ажиллаж байжээ.

Тяньжинь хотын шүүхээс түүнийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж “онц их хэмжээний хөрөнгө хууль бусаар олох” шунахай сэдлээр хэрэг үйлдсэн хэмээн үзжээ. Түүнчлэн энэхүү үйлдэл нь “үндэсний санхүүгийн аюулгүй байдал, санхүүгийн тогтвортой байдалд аюул учруулсан” гэж шүүхээс тогтоосон байна. Үүний дараагаар Хятадын Коммунист намаас түүний гишүүнчлэлийг цуцалжээ.

2018 оны 04 дүгээр сард түүнийг ажлаас халсан тухай шийдвэрийг гаргаж, БНХАУ-ын Дарга Ши Жиньпиний авлигын эсрэг уриалгын дагуу намын албан тушаалаас огцруулсан байна.

Лай Шиаомин нь ССТВ телевизийн сувгаар дамжуулан гэм буруугаа хүлээх үедээ “энэ мөнгөнөөс миний бие нэг ширхэг ч юань зарцуулаагүй бөгөөд ердөө хадгалж байсан. Би тус хөрөнгийг зарцуулж зүрхэлсэнгүй.” хэмээн хэлжээ. Тус телевизийн сувгаар мөн түүний хээл хахуульд авсан тансаг зэрэглэлийн автомашин болон алтан гулдмай зэргийг нийтэд харуулсан байна.

Төрийн мэдээллийн ССТВ телевизийн сувгаар шүүх хуралдаанд оролцохын өмнө гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй яллагдагчтай хийсэн ярилцлагыг нийтэд дамжуулдаг байна. Хүний эрхийн хуульчид энэхүү үйлдлийг яллагдагчдад дарамт шахалт учруулан гэм бурууг нь хүлээлгэх үйл ажиллагаа хэмээн үздэг байна.

Шүүхээс Лай Шиаоминий эд хөрөнгийг хураан авч улс төрийн эрхийг нь түдгэлзүүлэхээр шийдвэрлэжээ. Энэхүү шийтгэх тогтоол гарснаар Хятад Улсын санхүүгийн томоохон гэмт хэргийн мөрдөх шалгах ажиллагаа дуусгавар боллоо. Корпорацийн гэмт хэрэгтэй тэмцэх хүрээнд Хятад Улс хатуу байр суурь баримтлан ажиллаж байна. БНХАУ нь 2016 оноос хойш төрийн өндөр албан тушаалтан нэг хүнийг цаазалсан юм. Мөн Коммунист намын гурван удирдах албан тушаалтанд цаазаар авах ял оноосон боловч тэдний ялыг гүйцэтгэх ажиллагааг түр хугацаагаар хойшлуулаад байна.

Эх сурвалж: dw.com

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2021-02-07 05:50:15
    манайд бол эсэргээрээ тэр тусам алба тушаалаар шагнуулдаг зуршилтай юу ял авах улам л амьпрал нь сайжраад л байх жишээний
    183.177.99.230
    Мэдэгдсэн Хариулах
  • mehej senej bna! 2021-01-21 13:09:19
    Hyatadiin bankir chaazaar,Mongoliin bankir sansart!!!!ikhe zereetei ye?....bid mehej baina!!!
    141.101.69.146
    Мэдэгдсэн Хариулах
  •  2021-01-14 12:38:13
    цаазлах цагийг одоогийн дарга нараас хүлээгээп хэрэггүй.
    172.69.252.151
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2021-01-12 11:40:14
    Манай авилгачид юу гэж ингэхэв галзуурсан биш.Өөрсдийгөө яаж бөөцийлж бөмбийлгөхөө мэдэлгүй яахав.Сурамгай шүү дээ.
    172.69.252.135
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2021-01-12 08:05:17
    манайд ингэж шийтгэдэг болмооо байна. албан тушаалтануудын авилгын хэргийг
    172.69.252.151
    Мэдэгдсэн Хариулах