Ирэх онд гудамж талбайг камержуулна
Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, дүүргийн Засаг дарга нар өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.

Тухайлбал, Сүхбаатар дүүрэг Өнгөрсөн 14 хоногт дүүргийн хэмжээнд Захиргааны хариуцлагын тухай хуулиар 1586 хүнийг 2,051,500 төгрөгөөр, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулиар 15 хүнийг 1,000,000 төгрөгөөр, тамхины хяналтын тухай хуулиар 11 хүнийг 100,000 төгрөгөөр, эрүүлжүүлсэн 504 хүнийг 939,400 төгрөгөөр торгож арга хэмжээ авчээ. МХЕГ-ын даргын удирдамжаар 60 объектын 86 аж ахуйн нэгж байгууллагад хяналт шалгалт хийж, аюул ослоос урьдчилан сэргийлэх зөвлөмж 86, НЗД-ын албан даалгавар 80, илэрсэн зөрчлийг арилгуулахаар 16 байгууллагад 128 заалт бүхий албан шаардлага хүргүүлж, 3 барилгын үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоосон байна.

Иймээс Дүүргийн Засаг дарга нарын мэдээлэлтэй холбогдуулан нийслэлийн Засаг дарга "Гэмт хэргийн гаралт нийслэлийн төвийн дүүргүүдэд нэмэгдэх хандлага ажиглагдаж байна. Иргэдийнхээ аюулгүй байдлыг хангахыг тулд ирэх оны төсөвт хяналтын камержуулалтад багагүй мөнгө тусгаж, шийдвэрлэнэ" гэдгээ хэллээ.

Г.Уянга
оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • камер 2014-10-09 05:11:59
    Их хурлын гишүүдийн өрөөг камержуулбал илүү үр дүнтэй биш үү
    203.91.112.66
    Мэдэгдсэн Хариулах