Өнгөрсөн онд 21 тэрбум 586 сая төгрөгийн хууль бус орлогыг хурааж, улсын орлого болгох шийдвэр гарчээ

Улсын ерөнхий прокурорын газраас мэдээлэл хийлээ. 

 

Нийслэлийн прокурорын газрын Ерөнхий прокурорын орлогч Ц.Насанбат "2020 онд 1132 гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл, 1466 эрүүгийн хэрэгт хяналт тавьж ажилласан байна.  Удаан хугацаанд шалгагдсан улс төрд нөлөө бүхий хэргүүдийг 2020 онд шүүхээр шийдвэрлүүлсэн байна. Тухайлбал, Ерөнхий сайд асан М.Энхсайханд холбогдох  хэрэг, Ш.Мөнгөншагай нарт холбогдох Салхитын мөнгөний ордтой холбоотой хэрэг, Д.Эрдэнэбат нарт холбогдох Эрдэнэтийн 49 хувийг хууль бусаар шилжүүлсэнтэй холбоотой хэрэг, Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат нарт холбогдох хэрэг, Улсын Их Хурлын гишүүн асан Д.Дамба-Очир, Г.Солтан, Б.Ундармаа нарт холбогдох Жижиг дунд үйлдвэрлэлийн хөгжүүлэх сантай холбоотой хэрэг, Улсын Их хурлын гишүүн асан Н.Номтойбаяр нарт холбогдох хэргүүд байна.


Ингээд гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого, түүнийг хураасан үйл ажиллагааын талаар хэлэхэд 2020 онд Нийслэлийн прокурорын газраас хяналт тавьж шүүхээр шийдүүлсэн 48 хэрэгт 21 тэрбум 586 сая төгрөгийн хууль бус орлогыг хурааж, улсын орлого болгох шүүхийн шийдвэр гарсан байна.

Үүнд албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон мөнгө угаасан гэмт хэрэгт шүүгдэгч Ерөнхий сайд асан С.Баяраас 3 сая 569 мянган ам.долларын буюу тухайн үеийн ханшаар 5 тэрбум 580 сая төгрөг, 1 тэрбум 97 сая төгрөгийн үнэ бүхий  үл хөдлөх хөрөнгийг хураах, түүнтэй хамтран хэрэг үйлдсэн Ч.Даваанямын нэр дээр бүртгэлтэй байсан АНУ-ын Нью-Йорк хотод байрлалтай 5 тэрбум 766 сая төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх хөрөнгийг хураан авах, мөн албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, мөнгө угаасан, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүн асан С.Баярцогтоос нийт 4 тэрбум 10 сая төгрөгийн үнэлгээтэй гурван үл хөдлөх эд хөрөнгийг , Ш.Мөнгөншагай нарт холбогдох Салхитын мөнгөний ордтой холбоотой хэрэгт 190 сая төгрөг, нэг сая 445 мянган ам.долларыг, Хуурамч бичиг баримт, тамга тэмдэг, хэвлэмэл маягт ашиглан Англи улсын "Стандарт" банкнаас 109 сая ам.долларын зээл авч бусдад их хэмжээний хохирол учруулсан, мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн "Жаст" группын захирал Ш.Батхүүгийн Сингапур болон АНУ дахь газар үл хөдлөх хөрөнгүүдийг хурааж улсын орлого болгох шийдвэр гаргасан байна" гэв. 

 
С.Тайшир
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • gutalchin sda 2021-01-13 12:30:14
    arai2 uur heleh haraal oldohgui bn
  • иргэн 2021-01-13 07:09:14
    Оюутолгой Эрдэнэтээс хэд дахин том атлаа Монголын ард түмэнд ашиг байхгүй гээд ... Монголыг төлөөлөн хэдэн зуун саяын цалин аваад сууж бгаа Багабанди дарга юу ...