БГД-ийн 4-р хороонд тандалт, илрүүлгийн шинжилгээний ажил зохион байгуулж байна

Нийслэлийн Баянгол дүүргийн 4-р хорооны сонгогдсон байршилд 2021 оны 01-р сарын 14, 15-ны өдрүүдэд тандалт, илрүүлгийн шинжилгээний ажлыг зохион байгуулж байна. Энэ хугацаанд явуулын 25 баг, 200 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж, байр тус бүрээр орж, 5000 иргэнээс PCR шинжилгээ авах юм.

Дээрх байршилд хүнсний дэлгүүрүүд, “ЭНТО” эмийн сан, эмнэлгийн үйлчилгээ хэвийн явагдана. Тандалт, илрүүлгийн шинжилгээний хариу бүрэн гарснаар хязгаарлалтын хэсэгчилсэн дэглэмийг цуцална.

/ Зөвхөн улаанаар тэмдэглэсэн хэсэгт хязгаарлалтын хэсэгчилсэн дэглэм үйлчилнэ./

Иймд, иргэд та бүхэн шинжилгээндээ идэвхтэй хамрагдаж, иргэний үүргээ биелүүлэхийг уриалж байна.

- Эрүүл мэндийн үйлчилгээ зайлшгүй авах иргэд - 88139922

- Хүнсний дэлгүүр, эмийн сан – 70130954

- Ажил байдлын тодорхойлолт авах, хороотой холбоотой мэдээллийг 99164351 лавлах боломжтой юм.

No photo description available.

Бусдад түгээх
  • gplus