ЭМЯ: ''Ачтан'' эмнэлгийн голомтод 2, Баянзүрх дүүрэгт 7, нэг энхийг сахиулагчид халдвар илэрлээ

Эрүүл мэндийн яамнаас шинэ төрлийн  коронавируст халдварын талаар ээлжит мэдээллийг хийлээ.

ХӨСҮТ-ийн Тандалт судлалын албаны дарга А.Амбасэлмаа "2021 оны нэгдүгээр сарын 13-ний өдөр  ХӨСҮТ-ийн вирус судлалын 2 лаборатори, ЗӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори,  НЭМҮТ-ийн лаборатори, Сэлэнгэ, Дархан-уул  аймгийн салбар лабораториудад  нийт 15899 хүнд хийгдсэн шинжилгээнээс 10 тохиолдол нэмж бүртгэгдлээ.

Улаанбаатар хотод 9 тохиолдол нэмэгдсэн. Баянзүрх дүүргийн 17-р хорооны өмнө нь батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын гэр бүлийн 7 хүн байна. "Ачтан" эмнэлгийн батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын 2 хүн байна. Нэг нь Афганистанаас ирсэн нэг хүний давтан шинжилгээнд илэрсэн байна. Улаанбаатар хотод нийт батлагдсан тохиолдол 652 боллоо.

Бусад аймгуудад халдвар нэмж бүртгэгдээгүй

Дотоодын нийт тохиолдол 978 боллоо. Зөөвөрлөгдөн орж ирсэн тохиолдлын тоо 410 болсон байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд ХӨСҮТ-ээс 16 хүн Хан-Уул дүүргийн эмнэлэг рүү шилжсэн байна.

 Монгол Улсын хувьд нийт батлагдсан тохиолдол 1479, эдгэрсэн 909 хүн байна. ХӨСҮТ /244/,  Цэргийн төв эмнэлэг /175/, Хан-Уул дүүргийн эмнэлэгт  нийт  559 хүн эмчилгээнд байна.

Баянзүрх дүүргийн Амгалангийн задгай  гэдэг газраас сэжигтэй тохиолдол илэрсэн учраас өчигдөр 22:00 цагийн үед ХӨСҮТ-ээс шуурхай арга хэмжээний баг очиж илэрсэн тохиолдлыг авчирч тусгаарлан, ажиглан тандах үйл ажиллагаа үргэлжлэн явагдаж байна" гэв.


С.Тайшир
Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus