2020 онд төрөлт 2.5 хувиар буурсан байна

 

Улсын хэмжээнд 2020 онд 75.7 мянган эх амаржсан нь өмнөх оноос 1907 (2.5%)-гоор буурсан байна. Амаржсан эхчүүдийн 55.6 мянга (73.5%) нь 6, түүнээс дээш удаа жирэмсний хяналтад хамрагдсан нь өмнөх оны мөн үеэс 1700 (3.0%)-гаар буурчээ. Нийт амаржсан эхчүүдийн 236 (0.3%) нь гэртээ төрсөн нь өмнөх оноос 7 (3.1%)-гоор нэмэгдсэн байна.

Улсын хэмжээнд 2020 оны 12 дугаар сард 6310 эх амаржиж, өмнөх сараас 278 -аар нэмэгджээ. Амаржсан эхчүүдийн 4364  нь 6, түүнээс дээш удаа хяналтад хамрагдаж, өмнөх сараас 204-өөр буурсан байна. Амаржсан эхчүүдийн 23 нь гэртээ төрсөн бөгөөд өмнөх сараас 7-гоор нэмэгджээ.

Улсын хэмжээнд 2020 онд нас баралтын 16.0 мянган тохиолдол бүртгэгдсэний 66  нь гадаадад, 15.9 мянга нь Монгол Улсын нутагт байна.

Нийт нас баралтын 4463 нь эмнэлэгт, 11461  нь гэрийн (бусад газарт) нас баралт байна. Нийт нас баралт өмнөх оноос 1281-ээр, гэрийн (бусад газарт) нас баралт 839-өөр, эмнэлгийн нас баралт 442 -оор тус тус буурчээ.

С.Цог
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.