Тусгай үүргийн онгоцоор үндэсний шигшээ багийн тамирчид эх орондоо ирлээ

 Катар-Доха-Улаанбаатар чиглэлийн “Хүннү Эйр” ХХК-ийн тусгай үүргийн онгоц өчигдөр буюу 14-ний 11:15 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардсан.

Тус онгоцоор энэ сарын 11-13-ны өдрүүдэд Катар улсын Доха хотноо зохион байгуулагдсан Жудо бөхийн  “Доха мастер” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон үндэсний шигшээ багийн тамирчид эх орондоо ирсэн. Тамирчдыг “Тэмүүжин” зочид буудалд тусгаарласан байна.

С.Цог

Бусдад түгээх
  • gplus