АН даргагүй болжээ

 

Ардчилсан намын үндсэн дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлтийг бүртгүүлэх, цахим бүртгэлд намын даргын бүртгэлийг өөрчлүүлэх болон бусад хүсэлтийг Дээд шүүх 2021 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр хэлэлцлээ.

Ардчилсан намын 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 10 дугаар их хурлаар баталсан үндсэн дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлтийг бүртгүүлэх, улсын бүртгэлийн гэрчилгээнд өөрчлөлт оруулах хүсэлтийг Ц.Туваан, Ардчилсан намын тамга, тэмдгийн хяналтын дугаарыг бүртгүүлэх, цахим бүртгэлд залруулга хийлгэх хүсэлтийг С.Эрдэнэ тус тус Дээд шүүхэд ирүүлжээ.

Улсын Дээд шүүх Ардчилсан намын үндсэн дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлтийг бүртгүүлэх, улсын бүртгэлийн гэрчилгээнд өөрчлөлт оруулах талаар гаргасан Ц.Тувааны хүсэлтүүдийг хангахаас татгалзаж шийдвэрлэв. Мөн цахим бүртгэлд намын даргаар С.Эрдэнийг бүртгүүлэх талаар гаргасан С.Эрдэнийн хүсэлтийг хангахаас татгалзаж, цахим бүртгэлд байсан Ц.Тувааны нэрийг хасав.

Ингэснээр цахим бүртгэлд тус намыг төлөөлөх эрх бүхий этгээдийн бүртгэл тодорхой бус үлдэж, нам тухайн дотоод асуудлаа шийдвэрлэж, энэ талаар дахин хандах эрхтэй болжээ. Мөн тамга тэмдгийн асуудлыг эрх бүхий байгууллагад хандаж шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

С.Цог

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  •  2021-01-16 15:01:15
    зоригийгоо сүнсийг дуудуул
    172.69.252.141
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2021-01-16 00:44:43
    30 жил өнгөрөөд байхад учраа олохгүй байдаг нь төлөвшиж чадаагүй н шинж
    172.69.252.149
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин  2021-01-15 08:00:06
    намаа тараагаад шинээр бүртгэл явуулж цоо шинээр эхлэж наад хэдэн үл бүтэх этгээдээс сал ахиж намд гишүүнчлэлээр битгий бүртгэ. тэгэхгүй бол наадуул чинь ахиал...
    172.69.45.135
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2021-01-15 05:06:18
    Татан буулгаад шинээр өөр нэрээр ажлаа эхэлсэн нь дээр байхаа
    172.69.134.138
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2021-01-15 03:41:50
    Сонгууль бас жирийн үед ч АН-ынхан их асуудалтай байх юм даа болимоороо
    162.158.166.218
    Мэдэгдсэн Хариулах