Европын холбоо зах зээлээсээ америк долларыг шахах арга хайж байна

Брюссель Европын зах зээлийн АНУ-ын ам.долларын хараат байдлыг зогсоохоор төлөвлөжээ. Европын комиссоос гаргасан хуулийн зохицуулалтаар үүнийг баталсан гэж “Финансиал Таймс”-т бичсэн байна. Мөн энэ зохицуулалтаар АНУ-ын хориг, санхүүгийн эрсдэлийг эсэргүүцсэн Европын холбооны сул талд анхаарч байгаа аж. Түүнээс гадна Брюссель энэ нь өөрчлөгдөж болох ч Жо Байденыг шинэ албан тушаалдаа орохоос өмнө энэ сарын 19-нд санхүү, эдийн засгийн бие даасан байдлаа сайжруулахыг хүсч байгаа учраас төслийг баталж магадгүй юм байна. Мөн ерөнхийлөгч Доналд Трамп Иранд тавьсан хоригоо сэргээсний дараа  Европын холбоонд тулгарсан бэрхшээлүүдийн талаар дурджээ. 

Тухайлбал, Европын холбоог  энэ төрлийн хууль бус ажиллагааны үр дагавраас хамгаалах хэрэгтэй гэсэн байна. Ерөнхийлөгч Доналд Трампын ерөнхийлөгчөөр ажилласан жилүүд манай холбооны сул талуудыг илрүүлсэн. Тиймээс бид үүнийг устгах хэрэгтэй. Энэ нь Европын холбооны дэлхийд эзлэх байр суурь, санхүүгийн хүч чадал, манай хэмжээнд тохирсон эдийн засагтай болох тухай юм гэж  баримтад бичсэн байна. Брюссель эдийн засгаа хамгаалж, бэхжүүлэхийн тулд гадаадын худалдан авалтад хатуу хяналт тавих, санхүүгийн зах зээлд еврог нэвтрүүлэхийг дэмжихээр төлөвлөж байгаа аж.
 

Эх сурвалж: “ЗУУНЫ МЭДЭЭ” СОНИН

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.