Энэ сард дахин 2 удаагийн тусгай үүргийн нислэгээр иргэдээ татна

УОК-оос энэ долоо хоногийн баасан гарагт /2021/01/22/ болон энэ сарын сүүлээр буюу нэгдүгээр сарын 31 -нд БНСУ-аас 2 удаагийн тусгай үүргийн нислэгээр иргэдээ татан авах хуваарийг баталсан.

Мөн 2-р сараас эхлэн гадаад улсуудаас ирэх иргэдээ авах зорилгоор тогтмол чартеруудын  хуваарийг батлахаар тусгаарлах байруудыг бэлдсэн.

Нислэгүүдийн зөвшөөрлүүдийг тухайн улсуудаас хүлээж байгаа. Үүний дараагаар аль аль улсууд руу нисэх тодорхой мэдээллийг олон нийтэд зарлах юм.

С.ЦОГ
Оллоо.мн

 

Бусдад түгээх
  • gplus