Д.Нямхүү: Амаржсан эх болон түүний ар гэрийнхнээс олон нийтийн мэдээллийн цагаар дамжуулан уучлалт хүсэж байна
Өчигдөр Нэгдүгээр төрөх эмнэлэг буюу Өргөө амаржих газарт амаржсан эх халдвартай нь батлагдаж ХӨСҮТ рүү шилжүүлсэн. Шилжүүлэх явцад нялх биетэй ээжийг халад, гэрийн шаахайтай нь  машинд суулгаж авч явсан асуудал сошиалд олны дургүйцлийг хүргэж шүүмжлэл дагуулсан. Энэ асуудлаар ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү 11: 00 цагийн ЭМЯ-ны мэдээний үеэр амаржсан ээж болон түүний гэр бүлээс уучлал гуйлаа.

Д.Нямхүү   "Өчигдөр  Нэгдүгээр амаржих газарт коронавирусийн халдвар гарсантай холбоотойгоор амаржсан эх хүүхдийг ХӨСҮТ рүү зөөх явцад алдаа гарсан. Үүнийг бид хүлээн зөвшөөрч амаржсан эх болон түүний ар гэрийнхнээс олон нийтийн мэдээллийн цагаар дамжуулан уучлалт хүсэж байна. Цаашид ийм зөөвөрлөлт дээр алдаа дутагдал гаргахгүй сайн ажиллах болно. Дахин уучлалт хүсье" гэлээ.

С.Тайшир
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus