Х.Баттулага: Эмч, эмнэлгийн ажилтнуудад хариуцлага тооцох нь чухал биш

“Монголчууд бид хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэснийхээ эв нэгдлийг дээдэлж, эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгон Үндсэн хуульдаа тунхагласан байдаг.

Гэтэл коронавируст цар тахал гарсан цагаас хойш иргэдийн эрх зөрчигдөх, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхтэй иргэд амь насаа алдах тохиолдлууд тасрахгүй байна. Бодит баримтаас харахад, 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Сэлэнгэ аймгаас тархинд нь цус харвасан 10 настай охин яаралтай эмнэлгийн тусламж авахаар ирсэн ч холбогдох байгууллагуудын хүнд суртлаас үүдэн 3 цагийн турш хүйтэн машинд тусламж хүлээх явцдаа бие нь хүндрэн, ЭХЭМҮТ-д ирсэн ч амь насаа алдсан эмгэнэлтэй үйл явдал болсон. Мөн 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 22-ын товчоон дээр ирсэн Архангай аймгийн иргэн 58 настай эмэгтэйн бие нь муудаж, эмнэлгийн туслалцаа авч чадалгүй амь насаа алдсаныг монголын ард түмэн мартаагүй байгаа.

Цар тахлын үед авч хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа бүр иргэдийн амьдралын бодит шаардлагыг хангасан, эцсийн зорилго нь тэдний сайн сайхны төлөө чиглэх ёстой билээ. Гэтэл цар тахлын энэ хүнд цаг үед бид иргэдийн төлөө гэсэн үйл ажиллагааныхаа эцсийн зорилгыг умартан монгол хүний үнэ цэнийг улам алдагдуулсаар байгааг өчигдөр болсон үйл явдал дахин баталлаа.

Монголчууд ёс заншлаа хүндэтгэн дээдэлж, “ээжийг хайрла, хүүхдийг хайрла” гэж үр хойчдоо сургадаг ч идэр есийн хүйтэнд дөнгөж төрсөн эх хүнд хандаж буй хандлага нь нийгэмд бухимдлыг төрүүлээд байна. Энэ бүхнээс харахад, холбогдох байгууллагуудын өнөөдөр явуулж байгаа цар тахлаас сэргийлэх, ард нийтийг урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа нь дээд, дунд, доод шатандаа удирдлагын уялдаа тогтолцоо хангалтгүй байгааг харуулж байна.

Дээрх ноцтой асуудлуудад эмч, эмнэлгийн ажилтнуудад хариуцлага тооцох нь чухал биш, харин анхнаасаа коронавируст цар тахлын үед халдвартай эх амаржвал авах арга хэмжээг нарийн боловсруулж тооцоолоогүйд асуудлын гол нь оршиж байна.

Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүн бүр эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийн баталгааг улам төгөлдөржүүлэхийн тулд цаашид иргэдийн хүсэл сонирхол, тэдний дуу хоолойг сонсож, үйл ажиллагаандаа тусгаж ажиллахыг сануулъя. Монгол хүн бүр эрүүл саруул байж, хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэмд айх аюулгүй, ялгаварлал тэгш бус байдлын золиос болохгүй энх тунх амьдрах болтугай.”

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • м 2021-01-21 17:19:09
    Нөхөр жэнко-ийн хүсэл, зургаар л болж байгаа юм байна. Энэ хүн л холбогдох этгээдэд нь арга хэмжээ аваад хангалтгүй гээд байсан байна.
    172.69.45.143
    Мэдэгдсэн Хариулах
  • ebden tonon deeremdegch men!!! 2021-01-21 13:22:27
    ene odoo bolij yz!!!!ebleryylegch bys ebden sarniulagch men dee!!!
    141.101.69.64
    Мэдэгдсэн Хариулах
  • ХУУЛЬЧ  2021-01-21 03:09:17
    ЕРӨНХИЙЛӨГЧ ХҮН ХАРИУЦЛАГА САХИЛГА,,,ЗАХИРАХ ,ЗАХИРАГДАХ ЁС ,ЗАРЧМЫГ ЯЛГАДАГҮЙ ,УЛС ТӨРЖИЖ НАМИРХААР ,МОНГОЛ УЛС ЭЗЭНГҮЙ ХАРИУЦЛАГАГҮЙ БАЙХ НЬ АРГАГҮЙ ШҮҮ ДЭ
    172.69.252.135
    Мэдэгдсэн Хариулах
  • Тэ 2021-01-21 00:07:21
    Эмч эмнэлгийн ажилтнууд захирагдах хэрэгтэй албан тушаалаа ашиглаж дураараа дургиж хэнд ч захирагдахгүй даварсан этгээд зүгээр өнгөрөөж болохгүй
    172.69.252.151
    Мэдэгдсэн Хариулах
  • Би шээ 2021-01-20 19:43:31
    Дутаж үз та
    172.69.34.243
    Мэдэгдсэн Хариулах
  • hudlaa gar 2021-01-20 16:05:11
    muu oros troll
    172.69.45.135
    Мэдэгдсэн Хариулах
  • но 2021-01-20 15:06:43
    нок д хариуцлага хэрэгтэй байна.энэ нийслэлд болсон биз дээ/
    172.69.252.151
    Мэдэгдсэн Хариулах
  •  2021-01-20 14:57:54
    Сүхдэх нэгнийг сүхдэхгүй бол төрийн төмөр нүүр цоорчихжээ
    172.69.252.137
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэд 2021-01-20 14:37:30
    УОК-ын Содбаатар, НОК-ын Сумьяабазар, ЭМЯ-ны Мөнхсайхан нар эхлээд халагдах хэрэгтэй. Тэгээд жижиг гаруудадаа арга хэмжээ авах нь зүйд нийцнэ! Шударга амьдар.
    172.69.252.141
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2021-01-20 13:31:59
    Дараагийн хашгиралтаар Хүрэлсүх тэгээд цааш нь огцруулсаар нийгэмд эмх замбараагүй байдал, харамсалтай байна хортой үр дагавартай жишиг ЕС тогтооолоо
    172.69.252.133
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2021-01-20 12:41:21
    Ёрөнхийлөгчдөө мааш их баярлав. Лавтайяа Мөнхсайхан сайд огцрохгүй нээ. Тэр чинь эмч. Бас нөгөө ХӨСҮТ-ийн дарга, 1 төрөхийн дарга нар огцрохгүй. Тэд эмч.
    172.69.252.137
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2021-01-20 10:34:55
    бүх л зүйлүүд НЭСГазрын дарга Төмөрбаатарын буруу шүүдээ, Дүүрэг өрхийн эмнэлэг яаманд харьяаладдагүй хамгийи сул муу байдаг нь Төмөрбаатрыг хэн бэ гэж харуулж...
    172.68.255.107
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2021-01-20 10:26:25
    Ийм үед кино аваад л зогсож байдаг нөхөрт хэлээд байгаа юм бишүү
    172.69.252.133
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2021-01-20 10:20:13
    за за ерөнийлөгч ингэж хэлж байгаа юм чинь хариуцлагагүй байхаас яахав. 22 товчоонд нас барсан хүн НЭМГ дарга Төмөрбаатарын буруу байсан. Хамгаалагдлаа гэж.
    172.69.252.151
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2021-01-20 07:58:06
    Ш.Гантулга аа буудаарай
    172.69.252.149
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2021-01-20 06:50:59
    Өчигдрийн үйл явдал нь манай эрүүл мэндийн салбар, улмаар төрийн байгууллагуудын ёс суртахууны доройтол, иргэддээ хандаж байгаа хандлагыг тод харуулав.
    172.69.252.149
    Мэдэгдсэн Хариулах
  • ЗОЧИН 2021-01-20 06:19:45
    МАН-Ы МАНГАРУУД КОРОНАГООР ДАЛИМДУУЛАН АРД ТҮМНИЙГ БООЛ МЭТ ҮЗЭЖ БНА?ЭМЧ, ЭМНЭЛГИЙН БАЙГУУЛЛАГАД БУРУУГАА ЧИХЭХ БИШ ЖДҮЧИН СОДБААТАР, МӨНХСАЙХАН НАР ОГЦОР?
    172.69.135.163
    Мэдэгдсэн Хариулах
  • sdf 2021-01-20 06:07:36
    спиртын ченж дутчих
    172.69.45.133
    Мэдэгдсэн Хариулах