Шадар сайд Я.Содбаатар, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нар огцрох өргөдлөө өглөө

Covid-19 цар тахал дотоодод гарч 2020 оны арваннэгдүгээр сарын 11-ны өдрөөс эхлэн улс даяар хатуу хөл хорионы дэглэм тогтоон ажилласан.  Энэ хугацаанд УОК-ын гаргасан шийдвэртэй холбоотойгоор  нэлээдгүй асуудал үүсч ирсэн. Өчигдөр Нэгдүгээр төрөх эмнэлэг буюу Өргөө амаржих газарт амаржсан эх халдвартай нь батлагдаж ХӨСҮТ рүү шилжүүлсэн. Шилжүүлэх явцад нялх биетэй ээжийг халад, гэрийн шаахайтай нь  машинд суулгаж авч явсан асуудал сошиалд олны дургүйцлийг хүргэж шүүмжлэл дагуулсан. Улмаар иргэд сайн дураараа нэгдэн Сүхбаатарын талбай дээр цуглаан хийж УОК-ыг огцрохыг шаардсан. 

Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга Я.Содбаатар, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нар дөнгөж сая Төрийн ордонд мэдээлэл хийж, тус тусын албан тушаалаасаа огцрох хүсэлтээ Монгол Улсын Ерөнхий сайдад хүргүүлэх болсоноо албан ёсоор мэдэгдлээ.
 
УОК-ын дарга Я.Содбаатар "Үүссэн нөхцөл байдалтай уялдуулж УОК-ын удирдлага огцорч байна. Өчигдрийн үйл явдалд гүнээ харамсаж би мэдэгдэл гаргасан. Миний шууд хариуцсан асуудал биш ч гэлээ хүнлэг бус сэтгэлгүй хүмүүс монголын төрд цөөн ч гэсэн байгаад харамсаж байна. Хариуцлагатай албанд томилсон Монгол улсын Ерөнхий сайд, нийт ард иргэдээсээ уучлалт хүсэж байна. Хариуцсан салбар даалгасан ажлыг чин сэтгэлээсээ, монголын төрд хоёргүй сэтгэлээр зүтгэж, гүйцэтгэлээ. Ковид-19 цар тахлыг дотооддоо алдалгүй 10 сарыг өнгөрөөсөн. Алдаатай оноотой ч ковид-19-ийн эсрэг хийсэн миний тэмцэл, манай багийн тэмцэл, нөхдийн хичээл зүтгэл стратегийн том алдаа гаргаагүй гэдгийг цохон тэмдэглэе. Бид коронавирусийн цар тахалтай хамгийн амжилттай тэмцэж байгаа эхний таван улсад багтаж байгаа.  Коронавирусээр нэг ч хүн нас бараагүй. Цар тахал нийтийн өвчлөл болоогүй гэдгийг онцолж хэлье. Тун удахгүй олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн вакциныг оруулж ирж, бүх нийтийг дархлаажуулах болсон гэдгийг дуулгая. Энэ хүнд цаг үед галын фронтод ажилласан Онцгой, цагдаа, эрүүл мэнд зэрэг бүхий л салбарынхандаа хамтран ажилласан явдалд талархлаа илэрхийлье. Ингээд УОК-ын даргын хувьд Шадар сайдаас огцрох өргөдлөө Монгол улсын Ерөнхий сайдад хуулийн дагуу өнөөдөр хүргүүллээ" гэв. 

Мөн Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан "Ард иргэдээ цар тахлаас сэргийлэхийн тулд бүх л хүч чадлаа дайчлан хоёргүй сэтгэлээр зүтгэлээ. Олон жил явж ирсэн буруу тогтолцоог өөрчлөхийн тулд бүхий л хүчээ дайчлан ажилласан. Үүний үр дүнд тодорхой өөрчлөлт үр дүн гарсан. Хэдэн хариуцлагагүй хүний үйлдлээс болж, хэдэн мянган эрүүл мэндийн салбарынхны ажлыг үгүйсгэж болохгүй. Эрүүл мэндийн сайдын албанаас чөлөлөгдөх хүсэлтээ Ерөнхий сайдад уламжлах болно. Дахин хэлэхэд, ард түмнээсээ уучлал хүсэж байна" гэсэн байна.

С.Тайшир
Оллоо.мн
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2021-01-21 08:08:36
    Башир арга энэ ч муу шүү
    172.69.252.137
    Мэдэгдсэн Хариулах
  • ХУУЛЬЧ  2021-01-21 03:34:34
    200,07,01 НЭЭС ХОЙШ ТӨР,ЗАСГИЙГ ХААЛГААР ОРЖ АВДАГҮЙ,,,ЖАГСААЛ ЦУГЛААН ,ХҮНИЙ АМЬ ЗОЛЬЖ ,,ТООНООР ОРЖ АВДАГ БАШИР АРГАТАЙ БОЛСОН ХОЙНО,ТЭР ӨВЧИН НЬ ЭХЭЛЖ ДЭЭ
    172.69.252.149
    Мэдэгдсэн Хариулах
  • Сэлэнгэ  2021-01-21 02:28:54
    Монгол төр дарьтай торхон дээр сууж байгаа юм бна даа....
    162.158.165.67
    Мэдэгдсэн Хариулах
  • Монгол хүн  2021-01-21 01:30:59
    Эрүүл мэндийн салбарын бугшисан буруу тогтолцоог өөрчилөж эхэлсэн юмсан
    172.69.45.133
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2021-01-21 01:20:39
    Энэ хүмүүс тийм муу ажилласан юм уу? огцруулдаг нь зөв үү? эсвэл баахан уур бухимдалдаа болоод харалган сохор шийдвэрт хүргэв үү????
    172.69.252.133
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2021-01-21 00:23:55
    Болсон явдалд энэ хүмүүсийг халаад ажил цэгцэрэхгүй бид өөрсдөө хэн болчихоод байнав эндээс л эхлэх ёстой
    162.158.167.49
    Мэдэгдсэн Хариулах
  • Ganaa 2021-01-21 00:22:44
    Mongold ajillah uchnuun zaluu bolobson huchnuud ajilgui baihad tsagdaa , armias tetgebert garchihsan ajil hiij chadahgui humuusiig bitgii ajluulaad baigaach
    172.69.45.135
    Мэдэгдсэн Хариулах
  • Mongol er 2021-01-20 23:02:26
    Sain ajillasan geed uursdiiduu martaad baih yum. Hadvartai hunii too hun am Mongol 1568, 3307308, Vietnam 1544, 97822290
    162.158.7.86
    Мэдэгдсэн Хариулах
    • Иргэн 2021-01-21 01:25:32
      Яаж ажиллавал Вьетнамаас илүү үр дүнтэй байх стратеги төлөвлөгөө гаргаад өргөн барьчихаач. Хоосон шүүмжилж суухаар.
      172.69.252.133
      Мэдэгдсэн Хариулах
  •  2021-01-20 14:59:26
    Төрийг эрүүжүүлэхгүй бол хувьсгалд хүрнэ шүү.
    172.69.252.135
    Мэдэгдсэн Хариулах
    • АН-гишүүн Нэмэхбаяр 2021-01-20 15:09:39
      Нэг муу хариуцлагагүй авгайгаас болж нойр хоолгүй түмний төлөө ажиллаж байсан хүмүүс огцорч байгаад маш их харуусаж байна:
      172.69.45.145
      Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2021-01-20 14:30:44
    Нийслэлийн Засаг дарга Д.Сумьяабазар, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга Б.Бат-Эрдэнэ нарыг бас чөлөөлж гэрт нь хариулья.
    172.69.252.149
    Мэдэгдсэн Хариулах
  • Харамсалтай 2021-01-20 12:28:24
    Зөв алхам хийж бнаа
    172.69.35.162
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2021-01-20 11:55:21
    Хэн ч мэдэхгүй, чанарын баталгаагүй Энэтхэг вакцин авч ард түмнээ хродуулах бус, дэлхийд танигдсан чанартай Оросын вакцин авахыг шаардацгаая. ...
    172.69.252.135
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2021-01-20 11:52:13
    Огцрох яах вэ хамгийн гол нь энэ бол гэмт хэрэг
    172.69.252.149
    Мэдэгдсэн Хариулах
  • новш 2021-01-20 11:34:59
    Ерөнхий сайдаас биш ард түмнээс уучлал гуй нэг номерт
    172.69.252.149
    Мэдэгдсэн Хариулах
    • ХУУЛЬЧ  2021-01-21 03:37:54
      ЧИХЭЭ ЭМЧЛҮҮЛЭХГҮЙ БОЛ ХЭЦҮҮДЭЖ БАЙГАА ЮМ БАЙНА ДАА ,,,,,ЭМЧ РҮҮ ОЧ ТЭГЭЭД ТЭД ТАНЫГ ЯАДАГЫГ МЭДЭРНЭ ,,,,,,
      172.69.252.149
      Мэдэгдсэн Хариулах