Х.Баттулга: У.Хүрэлсүхийг огцрохыг огт дэмжихгүй байна
МУ-ын Ерөнхийлөгч Х.Баттулга  УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцож үг хэллээ. 

УИХ-ын дарга, эрхэм гишүүд ээ

Өнөөдөр Монгол улсын түүхэнд тэмдэглэгдэх хар өдөр тохиож байна.

Монголын ард түмний итгэл найдварыг хүлээж, манлайлан дагуулж, төр улсаа удирдах үнэмлэхүй эрхийг МАН-д авчирсан МУ-ын 31 дэх  Ерөнхий сайд У.Хүрэлсүх тааж тааварлахын аргагүй учир битүүлэг шалтгаанаар үүрэгт ажлаасаа нэн шуурхай огцрохоор боллоо. Харамсалтай байна. МУ-ын Ерөнхий сайд Монголын ард түмний итгэл найдварыг хөсөрдүүлэх ийм үйлдэл яагаад хийх болов. Үндэсний эв нэгдлийг бусниулах, МУ-ын Ерөнхийлөгчийг илэрхий гүтгэх үг үйлдлийг яагаад хийх болов гэдэгт эргэлзэхийн дээдээр эргэлзэж, гайхахын дээдээр гайхаж байна. Улс Монголынхооо төлөө хоёргүй сэтгэлээр хамтран зүтгэсэн Ерөнхий сайдаас маань ийм үг, үйлдэл гарна чинээ би санасангүй.

Нэгэн зүйл маш тодорхой байна. Тусгаар Монгол улсыг эзэгнэн дарлах гэсэн тодорхой бүлэглэл төрийн эргэлт хийж байна. Өнөөдөр Оюутолгой төслийн үйл ажиллагааг  дотоодын төдийгүй гадаадын хууль хяналтын байгууллагууд шалгаж эхэлсэн. Ийм учраас тэд Монголын төрийг хямрааж, Монголын ард түмний сонголтыг нухчин дарах ажлыг удирдан зохион байгуулж  хэрэгжүүлээд эхэллээ. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүд урьд өмнөх үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн үеэс илүү нэгдмэл санаа бодол нэгэн зорилготойгоор хамтран ажиллаж, улс орны өмнө тулгамдсан асуудлуудыг нэг цонхоор харж чадаж байсан.

МУ-ын төрийн тэргүүн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн миний бие Ардчилал анх эхэлсэн цэгтээ эргэн ирлээ гэж дүгнэж байна. МУ засаглалын хямралд орлоо гэдгийг УИХ-ын индэр дээрээс дүгнэн мэдэгдэж байна. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн зөвлөлдөх ажлын хэсгийг миний бие өөрөө ахлан ажиллаж байсны хувьд МУЗГ-ын насжилт, урт удаан хугацаанд үр дүнтэй ажиллах ёстой хэмээн үзэж Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэгдүүлж  үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлийг саяхан баталж байсан.

Иргэдийн сайн дураараа эвлэлдэн нэгдсэн жагсаалыг хэн нэгэн удирдан зохион байгуулсан мэт илтэд хуурамч мэдээлэлд итгэн гаргаж буй мэдэгдэлд би туйлын харамсаж байна. Өөрийнхөө шууд удирдаж буй ТЕГ болон ЦЕГ -ын удирдлагуудаас мэдэх бүрэн боломж бас байгаа. 2020 оны УИХ-ын сонгуулийн үр дүн бол МУ-ын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хувь хүний манлайлал нэр хүндэд итгэж найдсан иргэд сонгогчдын сонголт байсан. Гэтэл цар тахал эдийн засгийн нэн эрсдэлтэй цаг үед  нийт ард түмний итгэл найдварыг хөсөрдүүлэх эрх энэ хүнд байхгүй. Би МУ-ын 31 дэх Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөхийг огт дэмжихгүй байна гэдгээ энэ индрээс мэдэгдье гэлээ. 

С.Тайшир
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • urgen 2021-01-25 15:51:19
    solongos kino bna
    172.68.142.218
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2021-01-23 09:30:22
    hudlaa ym dongos bur chini buruu
    162.158.255.165
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2021-01-22 02:47:11
    Баттулга бас ч буурь зааж.хүрэлсүх түгжилдэв ингэхэд хүрэлсүх төрийн хүн мөнүү.түмний итгэлээр тоголлоо доо.өөрөө унасан хүүхэд юу билээ.хохь нь
    172.69.45.137
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2021-01-22 00:39:51
    Хэлсэн үг нь дутуу байна
    172.69.252.137
    Мэдэгдсэн Хариулах
  • Ч 2021-01-21 17:15:29
    Энэ нэг юм одоо хуулиа дагаад дахин сонгогдохгүйгээ ойлгоод улс төржихөө болиосой.
    172.69.45.141
    Мэдэгдсэн Хариулах
  • Gombo 2021-01-21 15:30:19
    Toriin holch uhaan haana bna!?!? Hurelsuhee!! Ard tumen er ingej togloj boldgiimuu?!? Nohortoo tunij bgaa ehner shg haragdaj bna
    162.158.62.54
    Мэдэгдсэн Хариулах
  • Бб 2021-01-21 14:21:59
    МАН их андуурч хадуурлаадаа
    172.69.252.141
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2021-01-21 13:13:57
    БАЙГУУЛГА МАНААЧААС ДЭЭД БОЛОВСОРОЛ ШААРДАЖ БАЙХАД МОНГОЛ УЛС ДУНД БОЛОВСОРОЛТОЙ ЁРӨНХИЙЛӨГЧИЙН ГОР ГАРЧ БАЙНА ДАА
    162.158.167.107
    Мэдэгдсэн Хариулах
    • Jd 2021-01-21 15:31:59
      Za chi huts.diplomoor uls hogjdog bol ih hural zasgiin gazart diplomgui hun negch alga!! Bugd master doctoruud bn. Haha
      162.158.62.102
      Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2021-01-21 12:44:39
    Баттулга чаддаг аргаа хэрэглэх гээд мэхэндээ уналаа даа
    172.68.10.93
    Мэдэгдсэн Хариулах
  • Eh oron 2021-01-21 11:54:28
    Eh oron ezguirch...tsar tahald. Toroo orhij b.gaad haramsaj b.a
    108.162.219.135
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2021-01-21 11:37:33
    Ерөнхий сайд Коронагаас байдал эвгүйтэж эхлэнгүүт засгийн газраа золиослож ерөнхийлөгчид нэр дэвшихээр зүтгэж байна
    162.158.165.83
    Мэдэгдсэн Хариулах
    • Зочин 2021-01-21 11:53:43
      Хар энeрги хуримлуулж дандаа харыг хайж яваа хшний энeрги үргэлжид хараас өөрийг харахаа байдаг гэжугаа
      172.69.252.149
      Мэдэгдсэн Хариулах
  • ! 2021-01-21 10:55:16
    Х.Баттулгад итгэлт алдарлаа!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
    172.69.252.151
    Мэдэгдсэн Хариулах
    • Jeh 2021-01-21 15:33:20
      Chi bitgii huts.chi aldaraad yaadgiin.hujaa ruugaa zailahgui yu
      162.158.62.40
      Мэдэгдсэн Хариулах