Ж.Равдандорж: МоАХ-ны үйл ажиллагааг өөрчлөе, шинэчлэе
Ардчилсан Намын Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүн Ж.Равдандоржтой ярилцлаа.

Сурв: Монголын Ардчилсан Холбоо шинэчлэл өөрчлөлтийн алхмуудыг хийж эхэллээ, шинэ фракци гарч ирлээ гэсэн мэдээлэл гарсан байна. Фракци байгууллаа гэж ярьж байна. Энэ талаар яриагаа эхлэх үү?

Ж.Равдандорж: За энэ талаар NTV телевизийн “Чухал яриа” нэвтрүүлгээр орохдоо анх олон нийт, МоАХ-ны гишүүд дэмжигчдэдээ мэдэгдсэн. Анх 1990 онд МоАНам байгуулагдаж фракцитай болсон. Гэтэл өнөөдөр энэ фракцийн үйл ажиллагаа явагдахаа больсон. Энэ фракци даргын хяналтаас бүрэн гарсан. Тарж бутарч алга болсон. Нийлж суудаггүй бодлогоо ярьдаггүй, уулзалддаггүй. Нэг ёсондоо үйл ажиллагаа явагдахгүй тарсан. Ийм учраас МоАХ фракцийг шинэчилж зохион байгуулъя, өөрчлөе гэж ярьж байна.

Сурв: Уг нь энэ фракци чинь байгаад энэ ЗГ-ын бүрэлдэхүүнд сайдын суудал аваад явж байгаа юм биш үү. Одоо ЗГ-ын бүтцийн өөрчлөлт гээд яригдаж байна. Энэ үеэр бас үүрэг оролцоотой байлгах гэж анхаарал хандуулж байна уу?

Ж.Равдандорж: Тийм ээ ер нь улс төр МоАХ фракцид анхаарлаа хандуулж байна. Манай нам олон фракцтиай, фракци болгон уламжлалтай. Фракцийн гишүүд анхнаас нь үүсгэн байгуулаад уламжлаад аваад явж байдаг. Энэ бол олон талын ач холбогдолтой. МоАХ фракци 2012 онд байсан уу байсан, сайд нар нь томилогдсон уу томилогдсон. Гэхдээ нэгдсэн бодлого байхгүй.

Сурв: МоАХ-ны дарга ЗГ-ын сайдын үүрэгт ажлаа өгсөн биз дээ?

Ж.Равдандорж: Тэр бол их хэцүү асуудал үүсгэсэн.

Сурв: Та хуралддаггүй, нийлж суугаад асуудлаа ярьдаггүй гэж шүүмжилж байна?

Ж.Равдандорж: Ардчиллын энэ цаг үед дан ганц нэг хүний заавраар, нэг хүний удирдлагаар, бодлогоор явж угаасаа болохгүй. Бид нар чинь 1990 онд олон ургальч үзлийн тухай асуудлыг гаргаж тавьсан. Ил тод байдлын тухай ярьсан. Тэгэхээр бодлого нь нэг тийм нууцлаг ч юм шиг, биш ч юм шиг тийм байдлаар явж болохгүй. Бодлогоо тулган шаардаж болохгүй. Бүгдээрээ нийлээд хэлэлцье, бүгдээрээ нийлээд гаргах ёстой. Ардчилсан нам доторх МоАХ-ны фракцийн дарга албан ёсоор томилогдсон юм уу, тогтоол шийдвэр байгаа юм уу. Томилогдоод яаж явсан юм бэ гэдэг олон асуудлыг ярьж болно. Энэ асуудлыг цаашдаа нарийвчлан ярих ёстой.

Сурв: Энэ фракци зарлаж байгаагийн нэг зорилго нь хуралдуулах гээд байгаа юм байна гэж ойлгож байна?

Ж.Равдандорж: Хуралдана, цуглана. Зохион байгуулалтанд орно. УИХ болоод АН-ын ҮЗХ-ны түвшинд одоо зохион байгуулалтанд ороод явж байна.

Сурв: Эрх зүйн тийм боломж байна уу. Түвдэндорж дарга та хоёрыг ажлаас чөлөөлсөн гэж дуулсан. Ажлаас чөлөөлөгдсөн хүмүүс шинэ фракц гээд яриад явж болох уу?

Ж.Равдандорж: Тэгэхээр энд нэг юм яригдана. МоАХ, АН гээд хоёр байгууллага байна. АН болохоор улс төрийн намуудын тухай хуулиар явдаг улс төрийн байгууллага. Харин МоАХ бол төрийн бус байгууллага. МоАХ бол 1990 онд хувьсгал хийсэн. МоАХ байгууллага яаж яваад байгаа юм бэ. МоАХ намын тухай яриад байдаг, намын дотоод ардчилал гээд яриад байдаг, ЗГ нь буруу ажиллаж байна гээд яриад байдаг. Гэтэл энэ байгууллагын дүрмэнд энэ тухай заасан байна уу. Тэгж ярих статус байна уу. Төрийн бус байгууллагын хуулиар тийм зүйл заасан байна уу. Дарга нь хууль ёсны жинхэнэ дүрмээрээ явсан баталгаажсан дарга мөн үү. Удирдлага буруудлаа гэж сая хурлаараа зарлалаа. Гэхдээ харамсалтай нь Түвдэндорж бид хоёр тэр хурал дээр байсангүй. Зөвхөн хэвлэл мэдээллээс авсан мэдээллээрээ ярьж байна. Тэгэхээр Монгол Улсын хуулийн дагуу бүгдээрээ явцгаая. МоАХ-ныхоо ажлыг шинэ түвшинд гаргая. Нийлж хуралдъя гээд байгаа юм. Фракцаас гадна МоАХ-г нэн түргэн хуралдуулъя гэдэг асуудлыг тавьж байна. Гишүүдийнхээ асуудлыг яръя гэсэн үг.

Сурв: Одоо хуралдуулахад та хоёр дэмжлэгийг нь авах гишүүд байна уу. Удирдлагын түвшинд ийм байгаа юм байна. Жирийн гишүүд та бүхэнтэй санал нэгдэж байгаа юм уу?

Ж.Равдандорж: Олон хүн байгаа. Ихэнхи нь санал нэгдэж байгаа. МоАХ-ны эрх барих байгууллага Ерөнхий хороо гэж байдаг. Манай энэ хороо 8 жил хуралдаагүй. Тэгэхээр энэ эрх барих байгууллагаа хуралдуулмаар байна. Энэ гишүүд чинь МоАХ юу болж байна, хаана байгаа юм бэ гэдэг асуудал тавьж байна шүү дээ. МоАХ-ны гишүүддээ анхаармаар гишүүдийнхээ асуудлыг яримаар байна. МоАХ-г улс төржүүлэх хэрэггүй. Угаасаа МоАХ чинь бий болчихсон том тогтолцоо байгаа юм. МоАХ бол Монгол орон даяар байдагзохион байгуулалттай том тогтолцоо. Байнга амьд хөдөлгөөнд оршдог байгууллага шүү дээ. Ганцхан байнга улс төр болгоод байна. Манай анхдагчид бүгдээрээ МоАХ-ндоо их хайртай шүү.

Сурв: МоАХ-ны анхдагч нартай Монгол Улсын Ерөнхийлөгч уулзсан тухай мэдээлэл байна. Энэ ямар уулзалт болов?

Ж.Равдандорж: Ийм уулзалт болсон. Монгол Улсын Ерөнхийлөгч МоАХ-ны анхдагч гишүүд, хамтран зүтгэж явсан хүмүүс, журмын нөхдөө Их тэнгэр цогцолборт урьсан. 50 гаруй хүн цуглалаа. Яг 1990 оны Ардчилсан хувьсгалд гар бие оролцож явсан хүмүүс. Их сайхан уулзалт болсон. Бүгдээрээ тэр үеээ дурсаж ярьцгаалаа. Залуу насаа ч дурслаа. Инээдэмтэй хөгжилтэй явдлуудаа ярьж хөөрөлдлөө. МоАХ-ныхоо тухай ч ярилцлаа.

Сурв: Таны хэлж байгаа шүүмжлэлтэй холбоотой асуудлаар Ерөнхийлөгч үг унагааж байна уу?

Ж.Равдандорж: Энэ тухай Ерөнхийлөгч ярьсан. Надаас МоАХ ямар байдалтай байгаа талаар асууж байсан. Миний хувьд орон нутаг, дүүрэг хариуцаж ажиллаж байсан хүний хувьд байгаа байдлын тухайхэлсэн.

Сурв: Энэ 16 жилийн ойг тохиолдуулж С.Зориг агсанд хүндэтгэл үзүүллээ. Энэ хүний анхны үүсгэн байгуулж даргаар нь ажиллаж байсан МоАХ анх тавьж байсан тэр зорилго хир биелсэн бэ?.Та энэ хүний тухай дурсаач.

Ж.Равдандорж: Би Монгол Улсын Ерөнхийлөгчтэй уулзсан тухайгаа ярилаа. Монгол Улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж бол МоАХ-ны хүндэт ерөнхийлөгч юм. Энэ хүн бол МоАХ-ны хоёр дахь дарга юм. Анхны дарга С.Зоригтой мөр зэрэгцэж явсан. Их сайхан ухаалаг хүн. Бид хоёрын их сайхан түүхэн зураг байдаг. 1990 оны дөрөвдүгээр сар бол бидний хамгийн хүнд үе байсан. Энэ үед пикет гэж юм болсон. Энэ бол улс төрийн бас нэг тэмцлийн хэлбэр. Тэгээд 1990 онд анх удаа тэмцлийн энэ хэлбэрийгашигласан.Энэ бол их хүнд цаг үе байсан. Цэргүүд Засгийн газрын ордныг бүсэлсэн энэ хүнд үед цуглаанаа удирдаж байгаа бидний их сайхан дурсамжтай зураг байдаг. Энэ хүний хэрэг түргэн илрээсэй, төр засаг анхаараасай гэж үргэлж боддог.

Сурв: МоАХ-ны эхлүүлсэн энэ аугаа үйл хэргийн зам мөр арилаагүй байгаа юм байна?

Ж.Равдандорж: Бидний эхлүүлсэн үйл хэргийн маань зам мөр арилаагүй байна. Ард түмэн мэдэж байгаа МоАХ-ны анхны тавьсан зорилго, зорилт бүгд биелсэн. Ганцхан зүйл л сүүлд биеллээ. Энэ бол Эрх чөлөөний ой буюу 12-р сарын 29-ны өдрийг тэмдэглэлт өдөр болгох асуудал байсан.  Одоо биелсэн. Ардчилал гэдэг бол өргөс авчихдаг шиг амархан зүйл биш энэ бол урт хугацаа шаардсан ажил, магадгүй хэдэн зуун жил шаардагдана. Гэхдээ өнөөдөр бол Монгол орон бол жинхэнэ ардчилсан орон болсон байгаа нь үнэхээр бахархмаар зүйл юм даа.

Сурв: баярлалаа.
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • кккккк 2014-10-23 05:00:24
    үхсэн хатсанийнх шударга хар архичин муугаа мэдэхгүй хүүхэмсэг тархи нь ажилгүй гээд есэн шид нь бүрдсэн адгийн шаар эрчим хүчний нэг компанийг дампууруулж байгаа
    182.160.34.232
    Мэдэгдсэн Хариулах
  • Unshigch 2014-10-15 07:32:29
    Ene hun ikh shudarga sain hun l bna le. Dajgui ajil heregch za gevel yogui uls turd ikh heregtei hun
    202.131.226.166
    Мэдэгдсэн Хариулах
  • Баярцэцэг 2014-10-14 01:09:20
    Энэ хүний тухай жинхэнэ үнэнийг мэдэх хүн нэг ч алга байна. Энэ бол ардчиллын анхны партизануудын нэг шүү дээ. Их зарчим ч ажил хэрэгч хүн.
    202.131.226.166
    Мэдэгдсэн Хариулах
  • уншигч 2014-10-10 00:45:14
    Чи юун балай амьтан вэ Зайл
    202.131.226.166
    Мэдэгдсэн Хариулах
  • gal 2014-10-09 13:57:39
    .songuuliin daraa erchim hychniihniig bygdiig ni solison. Dandaa ene nohor shig sonin nohdyyd tavigdsan. manai company baganuur zyyn omnod bysiin tsahilgaan tygeeh syljee bas dampuursan . auditor zangadiin hyrgen geed saihan gar manai zahiralaar irsen . ajildaa irehgyi. ireheeree tom wm yarsan. huuli bus yildel ni zamaa aldlaa.
    112.72.13.42
    Мэдэгдсэн Хариулах
  • Odmaa 2014-10-09 12:27:23
    Ene nuhur tsahilgaan damjuulahiin zahiral bolood manai companiig dampuuruulj bas munch ih mungu idsendee. ATG anhaaraldaa avsan gesen yu bolson be. Odoo jencogoos urvaad Altanhuyagiin ugaadas ideheer hutsaad bgaa gulug yum bna zail
    150.129.140.15
    Мэдэгдсэн Хариулах
  • Ах 2014-10-09 08:50:32
    Равдандорж зөв ярьж байна. Улс төрийн нам биш ТББ гэдгээ МоАХ-ын ихэнх гишүүд мэддэггүй, АН-ийн үйл ажиллагаанд өөрсдийгөө улс төрийн нам гэж ойлгож оролцоод байдаг. Одоо үүнийг ялган салга цаг нь болсон.
    202.131.231.250
    Мэдэгдсэн Хариулах
  • самдандорж 2014-10-09 07:16:24
    цдүс хк дампуурч бна
    182.160.37.114
    Мэдэгдсэн Хариулах
  • 12222 2014-10-09 06:43:17
    ЦДҮС ТӨХК-ийн захирал хүн мөн шдээ
    202.131.226.166
    Мэдэгдсэн Хариулах
  • ulzii bagahangai 2014-10-09 05:58:24
    chi muu luiwarcnin manai duurgiin MoAX -g Altangudast ugchihuud alga bolson hugiin shaar. . heleh ch muu ug oldohgui ni
    103.242.47.98
    Мэдэгдсэн Хариулах
  • 333 2014-10-09 05:56:37
    Энэ нөхөр ЦДҮС ТӨХК-ны захирал юм уу Мэддэг хүн байвал хэлж өгөөч
    202.179.7.6
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2014-10-09 04:46:44
    Энэ одоо хэн бэ? Еерийгее хэн гээд бодчихсон нехер вэ? Би л лав одоо л ийм нехер байдаг гэж сонсож байна. МоАХ-ны гишууд гэж одоо бараг байхгуй болсон. Уургээ биелуулж дуусаад тарчихсан шуу дээ
    150.129.141.250
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2014-10-09 03:38:43
    Өөр ярих дуугарах хүн байна уу, МоАХ ны гишүүд хэд байдгийм болоо, нам энэ тэр гээд бас цугалдаггүй юм бол цөөрсөн дөө. Энэ нэр, анхдагчдыг мартаж болохгүй.
    112.72.13.30
    Мэдэгдсэн Хариулах
  • зөв 2014-10-09 03:07:14
    аль хэдийн ингэх байсан юм юун төлөө алтан хараацайнууд билээ цаашид даргаа анхдагчидаасаа сонгож байх хэрэгтэй хэзээ хойно тооноор орж ирсэн юмнууд манай холбооны асар өндөр нэр хүндийг зөвхөн ашиглах гэж л бодно биз
    103.229.120.40
    Мэдэгдсэн Хариулах
  • тттт 2014-10-09 02:24:00
    энэ одоо юу вэ
    182.160.37.114
    Мэдэгдсэн Хариулах