Чуулганы хуралдаан цагаасаа хоцорч эхэллээ
УИХ-ын өнөөдрийн чуулган 09.00 цагаас эхлэх байсан ч 50-аад минутаар хоцорч эхэллээ.  Учир нь хуралдааны ирц бүрдэхгүй байв. Ингээд 53,9 хувийн ирцтэйгээр өнөөдрийн чуулган эхэлж,. УИХ-ын дарга З.Энхболд хэлэлцэх асуудлуудын дарааллыг танилцуулж, хэлэлцэх эсэхийг баталлаа.  

Чуулганаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2014 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 05 дугаар дүгнэлт, “Хүчээр алга болгохоос бүх хүнийг хамгаалах тухай олон улсын конвенц”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөл , Эмийн талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл , Эрүүл мэндийн албан журмын даатгалын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд , Зөвшөөрлийн тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн , Зээлийн батлан даалтын сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл ,  Гаалийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл , Галын аюулгүй байдлын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд , Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд , Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд , Номын сангийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхээр болов.

Дараа нь засгийн газрын бүтэц á¿ðýëäýõ¿¿íèé òàëààð хуулийн төсөлд өөрчлөлт оруулж баталсан гэдгийг дуулгаад, үүнтэй холбоотойгоор Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн төслөө яаралтай áîëîâñðóóëàõûã ÓÈÕ-ын дарга Ерөнхий сайд н.Алтанхуягт даалгалаа.
Ингээд чуулганы хуралдаан эхлэв.

Г.Уянга
оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Ард 2014-10-09 05:16:28
    Эхлэж байгаа нь их юм даа
    203.91.112.66
    Мэдэгдсэн Хариулах