ЭМЯ: Нийт 19 тохиолдол нэмж бүртгэгдлээ
Эрүүл мэндийн яамнаас шинэ төрлийн  коронавируст халдварын талаар ээлжит мэдээллийг хийлээ.

ХӨСҮТ-ийн Тандалт судлалын албаны дарга А.Амбасэлмаа "2021 оны нэгдүгээр сарын 22-ны өдөр  ХӨСҮТ-ийн вирус судлалын 3 лаборатори, ЗӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори, НЭМҮТ-ийн лаборатори, Сэлэнгэ, Дархан-уул,  Дорнод  аймгийн салбар лабораториудад  нийт 15071 хүнд шинжилгээ хийснээс 19 тохиолдол нэмж бүртгэгдлээ. Уг 19 тохиолдол Улаанбаатар хотод бүртгэгдсэн. Өмнөх батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлын, ажиглан тусгаарлах байранд байсан хүмүүсийн анхан болон давтан шинжилгээнээс илэрлээ. "Монос"-той холбоотой гэр бүлийн 5 тохиолдол, Хасбанктай холбоотой 1 тохиолдол, ЧД,СХД, БЗД-тэй холбоотой гэр бүлийн хүмүүсээс илэрсэн байна. 
Улаанбаатар хотын нийт тохиолдол 782 боллоо. Нийслэлд 4 голомт өндөр идэвхижилттэй байна.

Бусад аймгуудад халдвар нэмж бүртгэгдээгүй.  


Дотоодын нийт тохиолдол 1108 боллоо. Сүүлийн 24 цагийн хугацаанд 28 хүн эмчлэгдэж,  гэртээ гарсан байна.

Монгол Улсын хувьд нийт батлагдсан тохиолдол 1611 болж, 1125 хүн эдгэрч гарсан байна. ХӨСҮТ /167/,  Цэргийн төв эмнэлэг, Хан-Уул дүүргийн эмнэлэг /195/, Нэгдүгээр эмэнэлэгт /5/ нийт  473 хүн эмчилгээнд байна. Биеийн байдал маш хүнд 1, хүнд 5, хүндэвтэр 53, хөнгөн 414 хүн байна" гэв.

С.Тайшир
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus