ЭМЯ: Нийт 16 тохиолдол бүртгэгдсэний 9 нь БЗД-ийн 2-р хорооноос илэрлээ
Эрүүл мэндийн яамнаас шинэ төрлийн  коронавируст халдварын талаар ээлжит мэдээллийг хийлээ.

ХӨСҮТ-ийн Тандалт судлалын албаны дарга А.Амбасэлмаа "2021 оны нэгдүгээр сарын 23-ний өдөр  ХӨСҮТ-ийн вирус судлалын 3 лаборатори, ЗӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори, НЭМҮТ-ийн лаборатори, Сэлэнгэ, Дархан-уул, аймгийн салбар лабораториудад  нийт 12848 хүнд шинжилгээ хийснээс 16 тохиолдол нэмж бүртгэгдлээ. Уг 16 тохиолдол Улаанбаатар хотод бүртгэгдсэн. Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нийтийн байрнаас 9 тохиолдол бүртгэгдсэн. Энэ тохиолдлуудын хувьд коронавирусийн халдвартай хүн өвчнийхөө нууц үед, халдвар тараах эрсдэлтэй үедээ тухайн байранд очиж байсантай холбоотойгоор халдварын голомт үүссэн. Ийм учраас голомтын тандалт илрүүлгийг өчигдрөөс эхлэн зохион байгуулж байна. Энд түүрээсийн байрнаас гадна гэр хорооллын нийт 400 гаруй өрхийн нэг мянга гаруй хүний шинжилгээний ажил эхлээд явж байна. Бусад тохиолдол нь өмнө нь батлагдсан тохиолдлын ойрын хавьтал гэр бүлийн болон ажлын газрын хавьтлуудаас илэрлээ. Улаанбаатар хотын нийт батлагдсан 798 тохиолдол боллоо. 

Бусад аймгуудад халдвар нэмж бүртгэгдээгүй.  


Дотоодын нийт тохиолдол 1124 боллоо. Сүүлийн 24 цагийн хугацаанд 24 хүн эмчлэгдэж,  гэртээ гарсан байна.

Монгол Улсын хувьд нийт батлагдсан тохиолдол 1627 болж, 1149 хүн эдгэрч гарсан байна. ХӨСҮТ,  Цэргийн төв эмнэлэг, Хан-Уул дүүргийн эмнэлэг , Нэгдүгээр эмэнэлэгт нийт  465 хүн эмчилгээнд байна. Биеийн байдал маш хүнд 1, хүнд 6, хүндэвтэр 43, хөнгөн 415 хүн байна6

Улаанбаатар хотын өвчлөлийг дүүргээр хэлбэл БГД-т 158, СБД-т 40, СХД-т 76, ХУД-т 53, ЧД-т 43, Налайхад 2, Багануурт 1, БЗД-т 415 тохиолдол бүртгэгдээд байна" гэв.

С.Тайшир
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus