
2021 оны 01-р сарын 24-ний өдрийн байдлаар Нийслэлийн хэмжээнд дараах 8 байршилд хамгаалалт гарч, хэсэгчилсэн хязгаарлалт тогтоолоо.
Эдгээр байршлуудад холбогдох албаныхан иргэдээс шинжилгээ авах ажлыг зохион байгуулж байгаа бөгөөд хамгаалалтыг буулгах тов байршил бүрт харилцан адилгүй байгааг анхаарна уу.
Коронавируст /Covid-19/-ийн ерөнхий шинж тэмдэгүүд илэрсэн нөхцөлд иргэн та өөрийгөө яаралтай тусгаарлаж, холбогдох байгууллагуудад мэдэгдэх үүрэгтэй. 119 тусгай дугаарт холбогдон заавар, зөвлөгөө, мэдээлэл аваарай.




Эх сурвалж: НОК