ЭМЯ: 16 тохиолдол нэмж бүртгэгдсэний нэг нь ЭМЯ-ны ажилтан байна
Эрүүл мэндийн яамнаас шинэ төрлийн  коронавируст халдварын талаар ээлжит мэдээллийг хийлээ.

ХӨСҮТ-ийн Тандалт судлалын албаны дарга А.Амбасэлмаа "2021 оны нэгдүгээр сарын 24-ний өдөр  ХӨСҮТ-ийн вирус судлалын 3 лаборатори, ЗӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори, НЭМҮТ-ийн лаборатори, Сэлэнгэ, Дархан-уул  аймгийн салбар лабораториудад  нийт 7065 хүнд шинжилгээ хийснээс 16 тохиолдол нэмж бүртгэгдлээ. Уг  16 тохиолдол Улаанбаатар хотод бүртгэгдсэн. Улаанбаатар хотод нийт батлагдсан тохиолдол 814  боллоо. Өмнө нь ажиглан тусгаарлах байранд байсан хүмүүсийн 2,3 дахь давтан шинжилгээнээс илэрсэн. Мөн Баянзүрх дүүргийн 2-р хорооны 4,5,8-р хэсгээс илэрсэн. ЭМЯ-ны нэг ажилтнаас халдвар илэрсэн байна. ЭМЯ-ны нийт ажилчид болон харуул хамгаалалтын нийт 128  хүнд шинжилгээх  хийхэд урьдчилсан байдлаар хариу нь сөрөг гарлаа. 5 хүнийг ажиглан тусгаарлах байранд, 28 хүнийг гэрийн ажиглалт тандалтанд байлгаж байна. Баянзүрх дүүргийн 2-р хороонд илрүүлгийн шинжилгээнд нийт 1069 хүн хамрагдсан бөгөөд шинжилгээ авах ажил үргэлжлэн хийгдэж байна.

Бусад аймгуудад халдвар нэмж бүртгэгдээгүй.  


Дотоодын нийт тохиолдол 1140 боллоо. Сүүлийн 24 цагийн хугацаанд Цэргийн төв эмнэлгээс  10, ХӨСҮТ-өөс 15, ХАн-Уул дүүргийн 300 ортой эмнэлгээс 20 хүн эмчлэгдэж,  гэртээ гарсан байна.

Монгол Улсын хувьд нийт батлагдсан тохиолдол 1643 болж, 1169 хүн эдгэрч гарсан байна. ХӨСҮТ ,  Цэргийн төв эмнэлэг, Хан-Уул дүүргийн эмнэлэг нийт  461 хүн эмчилгээнд байна" гэв.

С.Тайшир
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus