Баянзүрх дүүргийн 2-р хорооны 8/1 дүгээр байр, 7-р хорооны 38А байруудыг хамгаалалтад авлаа

Баянзүрх дүүргийн 2-р хороо 8/1 дүгээр байрны нэг өрхийн 3 иргэнээс, 7-р хорооны 38А байрны нэг иргэнээс Ковид-19 эерэг тохиолдол бүртгэгдсэн тул тухайн байруудыг хамгаалалтад авлаа.

Баянзүрх дүүргийн Онцгой комиссын зүгээс тухайн байрны иргэдийг яаралтай шинжилгээнд хамруулахаар шинжилгээний баг гарган ажиллуулж байна.

Иймд иргэн та ОНЦЫН шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй байж халдвар хамгааллын дэглэмээ сахиарай.

С.ЦОГ

Бусдад түгээх
  • gplus