ЭМЯ: Шинээр нэмэгдсэн тохиолдлын 3 нь нэг үсчинд орсон байна
Эрүүл мэндийн яамнаас шинэ төрлийн  коронавируст халдварын талаар ээлжит мэдээллийг хийлээ.

ХӨСҮТ-ийн Тандалт судлалын албаны дарга А.Амбасэлмаа "2021 оны нэгдүгээр сарын 26-ны өдөр  ХӨСҮТ-ийн вирус судлалын 3 лаборатори, ЗӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори, НЭМҮТ-ийн лаборатори, Сэлэнгэ, Дархан-уул  Орхон аймгийн салбар лабораториудад  нийт 12039 хүнд шинжилгээ хийснээс 13 тохиолдол нэмж бүртгэгдлээ. Уг  13 тохиолдол Улаанбаатар хотод бүртгэгдсэн. Улаанбаатар хотод нийт батлагдсан тохиолдол 827  боллоо. Хоёр нь ХӨСҮТ-ийн эмч, ариутгагч халдвартай гарлаа. Сүхбаатар дүүргийн 16-р хорооны нийтийн байранд 7 тохиолдол бүртгэгдсэн. Энэ 7 тохиолдол эх үүсвэр тодорхойгүй байсан ч ажиглалт судалгааны явцад илрүүлсэн.  Бусад нь халдварын голомтоос илэрсэн тохиолдлууд бөгөөд ажиглан тусгаарлалтад байсан хүмүүсээс илэрсэн.   

Бусад аймгуудад халдвар нэмж бүртгэгдээгүй.

Дотоодын нийт тохиолдол 1151 боллоо. Сүүлийн 24 цагийн хугацаанд 42 хүн эмчлэгдэж,  гэртээ гарсан байна.

Монгол Улсын хувьд нийт батлагдсан тохиолдол 1656 болж, 1211 хүн эдгэрч гарсан байна. ХӨСҮТ ,  Цэргийн төв эмнэлэг, Хан-Уул дүүргийн эмнэлэг нийт  432 хүн эмчилгээнд байна. Маш хүнд 1, хүнд 2, хүндэвтэр 45, хөнгөн 385 хүн эмчлэгдэж байна.

Гэр хорооллоос бүртгэгдсэн халдварын эх уурхайг судлахад, нэг гэр бүлийн 3 хүн гурвуулаа үсчинд үсээ залуулсан. Тэр үсчин нь 18-нд шинжилгээ нь батлагдсан. Энэ хүмүүс 17-нд үсээ засуулсан байна.Тийм болохоор халдвар хамгааллын дэглэмээ барьж ажиллахыг ахнааруулъя.  СБД-ийн 45-р байранд халдвар бүртгэгдсэнтэй холбоотойгоор 121 хүнд шинжилгээ хийхэд бүгд сөрөг гарсан. Дамба болон Бэлхийн 592 хүнд шинжилгээ хийхэд бүгд сөрөг гарсан. Гэхдээ 14 хоног хянаж давтан шинжилгээ хийнэ.

Талбай дээр олон хүн хамарсан жагсаал болсон. Энэ дунд эмнэл зүйн шинж тэмдэг илэрсэн илт амьсгалын замын үрэвсэлтэй, ханиалгасан, халуурсан 2 тохиолдол байна гэдэг мэдээлэл ирж шуурхай арга хэмжээний баг очиж тусгаарлан шинжилгээ авахад коронавирус илрээгүй" гэв.


С.Тайшир
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus