Үсчин, гоо сайханчдыг шинжилгээнд хамруулах ажлыг эхлүүлхийг үүрэг болголоо

Улсын онцгой комиссын “Шуурхай” ажлын хэсэг цахимаар хуралдлаа. Хурлын эхэнд өнгөрсөн 24 цагийн хугацаанд салбар бүрийн авч хэрэгжүүлсэн ажлын талаарх мэдээллийг сонслоо.

Эрчим хүч, Уул уурхай, Хөдөө аж ахуй, Зам тээврийн салбарууд системийн хувьд хэвийн ямар нэгэн доголдол гараагүй гэдгийг хэллээ. Бусад Хил хамгаалах, цагдаа, онцгой, эрүүл мэндийн салбарууд хэвийн ажилласан байна.

Монгол Улсын Шадар сайдын үүрэг гүйцэтгэгч Я.Содбаатар “Шуурхай” ажлын хэсгийг цахимаар хуралдуулж хэд хэдэн чиглэлээр тодорхой үүрэг чиглэл болголоо.

Тухайлбал:

- Хөдөө орон нутаг руу зорчиж байгаа иргэдийн хяналтад анхаарах,

- Үйлчилгээ нээсэн аж ахуй нэгжүүдийн халдвар хамгааллын дэглэмийг сахиулах чиглэлд онцгой анхаарах,

- Ойрын өдрүүдэд цаг агаар муудаж, цасан шуургатай шуурах төлөвтэй байгаа учраас хот хоорондын зорчих хөдөлгөөн болон малчид ард иргэдэд сэрэмжлүүлэг мэдээллийг түгээх

- Үсчин, гоо сайханчдыг шинжилгээнд хамруулах ажлыг эхлүүлэх зэрэгт анхаарлаа хандуулахыг мэргэжлийн байгууллагуудад үүрэг болголоо.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд батлагдсан тохиолдлууд нийтийн байр болон хэд, хэдэн гудамж хорооллоос бүртгэгдсэн. Үсчинд үсээ засуулсан нэг гэр бүлийн гурван хүн халдварт өртсөн байна. Энэ нь эрсдэл маш өндөр байгааг харуулж байна. Тиймээс худалдаа үйлчилгээний байгууллагын иргэд халдвар хамгааллын дэглэмийг маш сайн баримтлах шаардлагатай" гэдгийг Улсын онцгой комиссоос анхааруулж байна.

Монгол Улсын Шадар сайдын Ажлын алба

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • УОК!!! 2021-01-26 11:51:33
    Хатуу хөл хориог сулруулсан нь буруудлаа!!! УОК хэсэг хүмүүсийн дургүйцэл эсэргүүцлээс айж бууж өгч ажиллах юм бол үр дүнд хүрэхгүй шүү!!!
    172.69.252.137
    Мэдэгдсэн Хариулах
  • багш 2021-01-26 07:27:50
    Нийслэлээс гаргасан шийдвэрүүд яагаад ийм дутуу байдаг юм бэ. Үйлс нь хазайсан нэг нөхөр тэнд суугаад тэнэг шийдвэр гаргаад л байгаа сэтгэдэл төрөөд байна шүү
    172.69.252.133
    Мэдэгдсэн Хариулах
  • багш 2021-01-26 07:25:31
    Дандаа араас нь хөөж ажиллахаа болиод толгойгоо жоохон ажиллуулаачээ.
    172.69.252.133
    Мэдэгдсэн Хариулах
    •  2021-01-26 14:25:49
      тархиа хага цохиулж хоосон ясан гавал болсон сумтайбузар байгаа цагт өвчин багасахгүй нь тодорхой боллоо.
      172.69.252.151
      Мэдэгдсэн Хариулах