УИХ-ын гишүүн С.Ганбаатар төв талбайд өлсгөлөн зарлаад хоёр өдөр болж байна. Өлсгөлөн зарлах болсон шалтгаан нь Оюутолгой төслийн гэрээг нэгдүгээр сарын 31-ны дотор цуцлах юм.
Хууль зүй, дотоод хэргийн сайдын үүрэг гүйцэтгэгч Х.Нямбаатар өнөөдөр Сүхбаатарын талбайд ирж түүнтэй уулзлаа.
Х.Нямбаатар " Таны тавьж байгаа шаардлагыг бид ойлгож байгаа. Бид судалж байна, хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлт гарахаар гэрээг цуцлах, өөрчлөх асуудлыг авч үзнэ. Шууд өнөөдөр цуцлах боломжгүй. Санхүүгийн нөхцөл байдал хүндэрч эрсдэлд орно. Тиймээс таныг Дубайн гэрээг цуцлах ажлын хэсэгт орж ажиллахыг санал болгож байна. Цар тахлын нөхцөл байдал амаргүй байгаа, мөн та өөрийн биеийг бодоод өлсгөлөнгөө зогсоохыг хүсье. Төрийн ордонд ороод тухтай ярилцаж, хамтран ажиллая" гэв.
Мөн хэлэлцээний багийг ахлан ажиллаж байгаа ЗГХЭГ-ын дэд дарга Б.Солонго хамт очсон юм.
С.Ганбаатар " Дубайн гэрээ бол жижиг асуудал. Би ажлын хэсэгт орж хамтран ажиллана. Гэхдээ би өнөөдөртөө багтаад яг яагаад өлсгөлөн зарласан талаараа та бүхэнд бичгээр явуулна. Та бүхэн маргаашийн дотор надад бичгээр хариу өгөөрэй" гэлээ.

С.ЦОГ