ЭМЯ: Нийт 11 тохиолдол бүртгэгдсэний хоёр нь Наркологийн төв эмнэлгээс илэрлээ
Эрүүл мэндийн яамнаас шинэ төрлийн  коронавируст халдварын талаар ээлжит мэдээллийг хийлээ.

ХӨСҮТ-ийн Тандалт судлалын албаны дарга А.Амбасэлмаа "2021 оны нэгдүгээр сарын 27-ний өдөр  ХӨСҮТ-ийн вирус судлалын 3 лаборатори, ЗӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори, НЭМҮТ-ийн лаборатори, Сэлэнгэ, Дархан-уул  Орхон аймгийн салбар лабораториудад  нийт 12703 хүнд шинжилгээ хийснээс 11 тохиолдол нэмж бүртгэгдлээ. Өмнөх батлагдсан тохиолдлын ойрын хавьтал, гэр бүлийн хүмүүс байна. Мөн Наркологийн төв эмнэлэгт хоёр тохиолдол бүртгэгдсэн. СБД-ийн 1,5-р хорооны орон сууцанд өвчлөл гарсантай холбооойгоор голомтын өргөжүүлсэн тандалтыг зохион байгуулахад 2 хүнээс халдвар илэрсэн. Улаанбаатараас Ховд руу явсан автобуснаас Ховд аймгийн Дарви сумын хяналтын пост дээр хяналтын шинжилгээ хийхэд 2 хүнээс халдварр илэрсэн. Ингээд нийт 11 тохиолдол нэмэгдлээ. Улаанбаатарт нийт 836 тохиолдол боллоо. 

Дотоодын нийт тохиолдол 1162 боллоо. Сүүлийн 24 цагийн хугацаанд 55 хүн эмчлэгдэж,  гэртээ гарсан байна.

Монгол Улсын хувьд нийт батлагдсан тохиолдол 1667 болж, 1236 хүн эдгэрч гарсан байна. ХӨСҮТ ,  Цэргийн төв эмнэлэг, Хан-Уул дүүргийн эмнэлэгт нийт  418 хүн эмчилгээнд байна. Маш хүнд 1, хүнд 3, хүндэвтэр 52, хөнгөн 362 хүн эмчлэгдэж байна.

Наркологийн төв эмнэлэгт эмчлэгдэж байсан хүн эмнэлгээс гараад хөдөө явахаар шинжилгээ өгөхөд эерэг гарсан байна. Тухайн иргэн хэвтэхээсээ өмнө ПСР шинжилгээ хийлгэсэн байсан байна. Ингээд Наркологийн төвд тандалт судалгааны ажлыг өргөжүүлэн зохион байгуулж ойрын хавьтлын 17 хүн, тэдгээрийн гэр бүлийн 21 хүн, эмч, ажилчид нийлсэн 40 хүн, 22-ноос хойш эмнэлгээс гарсан хүмүүс гээд нийт 70 хүнээс шинжилгээ авсан. Хөл хорио тогтоож, тандалт судалгааны ажил үргэлжлэн хийгдэж байна.

Улаанбаатар хотод идэвхитэй байгаа голомууд БЗД-ийн 2-р хорооны нийтийн байр, СБД-ийн Дамбын нийтийн байр, Бэлхийн задгай, БГД-ийн 12-р хорооны 19-р байр, БЗД-ийн 26-р хороо, Баянмонгол хорооллудад тус тус байна. Үүнээс гадна хөдөө явах зорилгоор болон сайн дураараа өгсөн 3,4 тохиолдлын шинжилгээнд коронавирус илэрсэн. Тандаж судлахад халдвартай хүмүүсийн хавьтал болсон байсан. 

Ховд айгийн Дарви суманд 41 хүнтэй автобусны зорчигчид түргэвчилсэн тестээр шинжилгээ хийхэд 2 хүн эерэг гарч, аймагтаа лабораторийн баталгаажуулалт хийж эерэг гарсан тул Улаанбаатар хот руу тусгай үүргийн нислэгээр тээвэрлэж авчирч байгаа. Энэ хүмүүсийг цааш нэвтрүүлээгүй байна. Ховд аймагт эмчилгээ хийх чадвартай ч тухайн газарт халдвар бүргэгдээгүй байсан учир эдгээр хүмүүсийг татан авч байгаа юм. Буруу зөрүү ойлгохгүй байхыг хүсье" гэв. 

С.Тайшир
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus