Долоон сараас 13 насны таван хүүхдийн амийг галын аюулаас аварлаа

  Он гарсаар улсын хэмжээнд 01 дүгээр сарын 28-ны өдрийн байдлаар 363 удаагийн ахуйн гал түймрийн дуудлага бүртгэгдсэн байна. Дээрх гал түймрийн дуудлагаар Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 24 иргэний амь насыг авран хамгааллаа.

  Тухайлбал, өчигдөр буюу 27-ны өдрийн 19:14 цагт Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, Зүүнбаян цагааны 3 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагаар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчид ажиллан, таван иргэний амь насыг авран хамгаалав. Гал түймрийн аюулаас аварсан иргэд нь 7 сараас 13 насны хүүхдүүд байжээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Нэр 2021-01-28 16:48:17
    Ах нь дүүгээ аварсан гэсэн. Жоохон баримжаатай тоо гаргамаар байна. Манай улсад жил болгон хэдэн мянгаар нь авраад байх гамшиг гардаггүй шүү. Ичиж амьдар.
    172.69.252.137
    Мэдэгдсэн Хариулах
  • Od 2021-01-28 05:48:11
    Doloon saraas gesen bh ym 7-r sar ym bh gej gaihav. 7 sartaigaas gej bicheechee. Oros esvel angil surguuliar sursan hun ym uu
    172.68.254.175
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2021-01-28 03:28:52
    Баяр хүргэе
    172.69.45.145
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2021-01-28 02:36:26
    Баяр хүргэе. Ажилд нь улам их амжилт хүсье.
    162.158.165.217
    Мэдэгдсэн Хариулах