Цагдаа 3600, хоригдол 12400 төгрөгийн хоолны нормтой ...
“Цагдаагийн ерөнхий газрын даргын 218 тоот тушаалаар эргүүл жижүүрийн үүргийг 24 цагаар гүйцэтгэдэг албан хаагчдын хоногийн хоолны зардлыг 3600 төгрөг байхаар тогтоосон байна. Мөн өндөржүүлсэн бэлэн байдалд ажилласан, хээрийн сургуулилтад хамрагдсан хүмүүст 24 цагийн турш хоолны зардлыг 5000 төгрөгөөр тооцдог. Гэтэл нэг ялтан өдөрт 12400 төгрөгөөр татвар төлөгчдийн мөнгөөр тэжээсээр байна” гэх мэдээлэл цахим хуудсаар идэвхтэй цацагдаж байна.



Үнэхээр цагдаагийн албан хаагч 24 цаг үүрэг гүйцэтгэсэн мөртлөө хоолны зардал гэж 3600 төгрөг авдаг бол асуудалтай. Гэвч хоолны зардлыг нэмэх боломж манайд бий билүү. Боломж байхгүй гээд ял эдэлж буй хүмүүсийн хоолны зардлыг хасах тухай яриад ч хэрэггүй. Тэд чинь алдаа гаргасан ч гэсэн хүн шүү дээ. 12400 төгрөгөөр давтсан мах, тансаг рестораны хоол зооглоод сууж байдаг гэж бүү бодоорой.

Гэхдээ л үүрэг гүйцэтгэж буй цагдаагийн албан хаагчаас илүү хоол иддэг бололтой. 24 цаг үүрэг  гүйцэтгэж буй цагдаагийн хоолны зардал 3600 төгрөгөөр хязгаарлагдахгүй. Тиймээс л авлига, хээл хахуулийн эхний шат энд цэцгэлж байна хэмээн иргэд тайлбарладаг. Энэ нь ч үнэний ортой. Тэгвэл цагдаагийн хоолны зардлыг яах вэ. Цаашид төсөв хэмнэх нэрээр хассаар байх уу.  
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • nar 2014-10-09 11:20:26
    xorigdoluudad 12400 gechixeed ternees baga mongo l zartsuulj bga shdee zorvvg n xen idej bga n oilgomjtoi
    202.179.11.134
    Мэдэгдсэн Хариулах
  • зараа 2014-10-09 08:43:50
    уг нь ядах юмгүй шийдчих асуудал: саарал ордноор арайхийн багталцаж байгаа, хувьдаа хоршоо пүүстэй, мануусыг удирдан залдаг сэтэртэй нөхдүүдийн 9911 тэй дугаарын ярианы төлбөрийг татвар төлөгч бидний мөнгөөр төлүүлж байхаар баян цатгалан хүмүүс гаргасан зардлаа өөрсдөө төлөөд харин шударгаар хэмнэгдсэн мөнгийг цагдаагийнхаа хоолонд нэмэрлэхэд л болоод явчихна. даанч сандал ширээний хэнээтэй нөхдүүд хүмүүн гэх нэрээ умартсан болохоор төвөг ихтэй л байхдаа
    182.160.38.60
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2014-10-09 08:15:18
    инээдтэй, эмгэнэлтэй төрийн жишээ данч олон юм даа хөөрхий
    82.165.137.178
    Мэдэгдсэн Хариулах
  • thistle 2014-10-09 06:56:59
    er ni tseregt tatlaa gej baaxan xoolni sav tejeej tatvariin mungiig ur ashiggui urj baixiin orond uls ornoo xugjuulexed ter munguu zartsuulaad tsereg nertei baaxan zalxuuchuudiin armi beldej baixaar tedniigee ajliig ni xiilgej ger oronoo tejeegeed yavuulaxad yadag bainaa. xorix angi ch yalgaagui. ene asuudluudiig shiidmeer ee
    103.229.120.84
    Мэдэгдсэн Хариулах
  • unen 2014-10-09 05:12:24
    yadgiin zuvsht.yaltan ch gsn hun.ted shorongoosoo garaad yavah baitugai nar uzej chadahgui bolson humuus shuu
    150.129.141.218
    Мэдэгдсэн Хариулах
  • ХАРГАЛЗАГЧ 2014-10-09 05:07:24
    ШОРОНГИЙН ЯЛТАН ӨДӨР 12400 ТӨГРӨГНИЙ ХООЛ ИДЭЖ БАЙГАА НЬ ҮНЭН ШҮҮ ДЭЭ ӨДӨР 3400 КИЛОКИЛОРИТОЙ ХООЛ ИДДЭГ ТЭГЭХЭД ТЭДНИЙГ МАНАЖ БАЙГАА ХАРГАЛЗАГЧ НАР НЬ ӨДӨР 1500 ТӨГРӨГНИЙ ХООЛ ИДДЭГ ГЭЭД БОДДОО АРАЙ ДЭНДҮҮ БАЙГАА БИЗ. ХҮНИЙ ЭРХ Л ГЭЭД БАЙДАГ ИЙТ ХАРЬЦАНГҮЙ БАЙЖ БОЛДОГ Л ЮМ БАЙХ ДАА ЧӨТГӨР БҮҮ МЭД
    202.179.11.178
    Мэдэгдсэн Хариулах
  • ganaa 2014-10-09 03:21:48
    Emch nart tsagdaagaas baga hoolnii mungu avdag yum bna sht. 1800 tug.kk Ineedtei yum...
    124.158.93.71
    Мэдэгдсэн Хариулах